Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2014-04-21 00:00:00
2014 оны 04 сарын 21 өдөр                                                        дугаар А/313                        Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн  29  дүгээр  зүйлийн  29.1.2-ын ”а” дахь хэсэг,  Төрийн  болон  орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” 42 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Чингэлтэй дүүргийн 14 хорооны иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга барихтай холбогдуулан  улсын Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн 2013 оны 02-07-81/753 дугаар дүгнэлтийг үндэслэн тус хороонд байрлах “Чин хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн балансад бүртгэлтэй хавсралтад заасан 66,570,000,0 /жаран зургаан сая таван зуун далан мянга/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга, байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.
2. Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар /Д.Одбаяр/-т, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар   /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
             
                    
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ 
                                                   
 
 
 
 
 
 
 
 
 
 

                                                                             
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
04 дүгээр сарын 21-ний  өдрийн
А/313 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
АКТАЛЖ, ДАНСНААС ХАСАХ ЭРГЭЛТИЙН БУС
  ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
 
 
д/д Хөрөнгийн нэр Хаяг байршил Ашиглалтад
   орсон он
Балансын үнэ
/төгрөг/
Хуримтлагдсан элэгдэл
/төгрөг/
Үлдэгдэл үнэ
/төгрөг/
1 Эмнэлэгийн барилга Чингэлтэйдүүрэг 14 дүгээр хороо 2001 66,570,000.0 32,397,400.0 34,172,600.0
   
Нийт дүн
 
    66,570,000.0 32,397,400.0 34,172,600.0