ХБНГУ, Голланд, Франц, Бельги улсуудад томилолтоор явуулах тухай

2014-04-18 00:00:00
2014 оны 04 сарын 18 өдөр                                        дугаар А/311                                        Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “З”, 29.2, Төрийн албаны тухай хуулийн 29.2.3, Төсвийн тухай хуулийн 41.2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ХБНГУ-ын Франкфурт хотноо зохион байгуулагдах “Үсчин, гоо сайханчдын олон улсын уралдаан”, Голланд, Франц, Бельги улсуудад зохион байгуулагдах “Худалдаа үйчилгээний чиг хандлага” сэдэвт туршлага судлах арга хэмжээнд оролцуулахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаар ахлуулсан Нийслэлийн дүүргүүдийн худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга нарыг 2014 оны 04 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 10-ны  өдрүүдэд тус улсуудад томилон явуулсугай.
2.О.Нарантуяагийн холбогдох зардал болох 1.858.200 /Нэг сая найман зуун тавин найман мянга хоёр зуу/ төгрөг, 2310 /Хоёр мянга гурван зуун арав/ ам доллар, 920 /Есөн зуун хорь/ еврог төсвийн дагуу Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралд танилцуулж, Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг О.Нарантуяад даалгасугай.
 
  
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ