Бүгд Найрамдах Солонгос Улсад томилолтоор ажиллуулах тухай

2014-04-18 00:00:00
2014 оны 04 сарын 18 өдөр                                               дугаар А/310                                 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.6-ийн “З” заалт, 29.2, Төрийн албаны тухай хуулийн 29.2.3 дахь заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дэлхийн банкнаас Бүгд найрамдах Солонгос улсад 2014 оны 04 дүгээр сарын 20–ноос 2014 оны 04 дүгээр сарын 26–ны хооронд зохион байгуулах хотын зээлжих зэрэглэлийг тогтоох сургалтанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төсвийн Ерөнхий мэргэжилтэн Ж.Энхтөр, Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаяр, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Гэрэл нарыг оролцуулсугай.
2. Сургалтанд хамрагдсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулж хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг мэргэжилтэн Ж.Энхтөрт үүрэг болгосугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ