Хөрөнгө гаргах тухай

2014-04-18 00:00:00
2014 оны 04 сарын 18 өдөр                                                 дугаар А/307                               Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.-ийн “г” заалт, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 271 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 422 дугаар тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Лооширын Отгонцэцэгт 80.000.000 /наян сая/ төгрөг олгосугай.
2. Нийслэлийн Засаг  даргын 2008 оны 496 дугаар Захирамжийн дагуу дээрх хөрөнгийг “Нийслэлийн орон сууц, хөгжүүлэх фонд”-оос олгохыг Тамгын  газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ  ДАРГА
БӨГӨӨД  УЛААНБААТАР 
ХОТЫН  ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ