Төсвийн үлдэгдэл санхүүжилтийн тухай

2014-04-22 00:00:00
2014 оны 04 сарын 18 өдөр                                                  дугаар А/306                              Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 45  дугаар зүйл, Сангийн сайдын 2012 оны 238 дугаар тушаалыг тус тус үндэслэн    ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Авто замын газрын 2013 оны үйл ажиллагааны төсөвт автомашин худалдан авахаар батлагдаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулж амжаагүйгээс тус газрын нэмэлт дансанд байршиж буй 159 000 000     /нэг зуун тавин есөн сая/ төгрөгийг зориулалтын дагуу авто замын ажлын хяналт, шалгалтын ажилд шаардагдах автомашин худалдан авахад зарцуулах, автомашин худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т даалгасугай.
2.Нийслэлийн Авто замын газрын нэмэлт дансны үлдэгдлээс автомашин худалдан авах зардлыг худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж, санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс      /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ–ҮҮЛ