Хөрөнгө гаргах тухай

2014-04-17 00:00:00
2014 оны 04 сарын 17 өдөр                                               дугаар А/291                                      Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулийн 9.3.6, 11.3.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.  Иран улсын Машхад хотод 2014 оны 04 дүгээр сарын 19-26-ны өдрүүдэд болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэлхийн аварга болон Азийн наадмын эрх авах параволейболын тэмцээнд оролцох тамирчдын замын зардалд дэмжлэг үзүүлсүгэй.
2.  Уг тэмцээнд оролцох 12 тамирчны замын зардалд 11.400.000 /арван нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3.  Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ