Улаанбаатарын их сургуулийг байгуулах ажлын бэлтгэл хангах тухай

2014-03-28 00:00:00
2014 оны 02 сарын 28 өдөр                                                          дугаар А/135                                Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “в”, 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/53 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дэлхийн орнуудын нийслэл нь өөрийн нэр бүхий их сургуультай байдаг жишгийг харгалзан Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын 3.5.1-д  заасны дагуу нийслэлийн өмчит Улаанбаатарын их сургуулийг байгуулах ажлын бэлтгэл хангах Ажлын хэсгийг байгуулсугай.
2.Нийслэлийн өмчит Улаанбаатар их сургуулийг байгуулах ажлын бэлтгэл хангах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
3.Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын сайд, Нийслэлийн Засаг даргын 1996 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 259/А-184 дүгээр хамтарсан тушаал, захирамжаар байгуулагдсан Улаанбаатарын их сургуулийн эзэмшилд байгаа хөрөнгийн бүртгэлийн асуудлыг судлан, холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
4. Улаанбаатар их сургуулийг байгуулах ажлын явцыг 2014 оны 2 дугаар улиралд багтааж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Ц.Энхцэнгэл/-т үүрэг болгосугай.
 
 
           
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
                                                                     
 
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
 02 дугаар сарын 28-ны өдрийн
А/135 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Ажлын хэсгийн
ахлагч                        Ц.Энхцэнгэл             Нийслэлийн Засаг даргын Нийгмийн
                                                                                    хөгжлийн асуудал хариуцсан орлогч
           
Гишүүд                      Л.Ганхөлөг               Нийслэлийн Засаг даргын Нийгмийн
 бодлогын зөвлөх
 
Р.Түвшинбат            Нийслэлийн Боловсролын газрын
                                     орлогч дарга
 
Н.Буянхишиг           Нийслэлийн Өмчийн харилцааны
                                   газрын Өмчийн ашиглалт,           хамгаалалтын хэлтсийн дарга
 
Д.Баялагцэнгэл       Нийслэлийн Засаг даргын Тамгын
                                     газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн
 
Ж.Энхтөр                 Нийслэлийн Засаг даргын Тамгын
                                   газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
 
Б.Ганболд                Нийслэлийн Засаг даргын Тамгын
                                    газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
Г.Анхбаяр                  МУИС-ийн Улаанбаатар сургуулийн     Сургалтын албаны эрхлэгч
Г.Нарантуяа              МУИС-ийн Улаанбаатар сургуулийн        Биологийн тэнхимийн багш     
Нарийн бичгийн
дарга                          М.Отгонбаяр            Нийслэлийн Засаг даргын Тамгын
                                                                        газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга