Байгаль орчинд учруулж буй хохиролтой холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2014-03-07 00:00:00
2014 оны 03 сарын 07 өдөр                                                дугаар А/152                              Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Байгаль орчныг  хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д дэх заалтыг тус тус үндэслэн    ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол улсын Ойн тухай хууль, Усны тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, дүгнэлтэнд хамруулсны үндсэн дээр холбогдох гэрчилгээ, зөвшөөрлийг олгон, гэрээ байгуулж байхыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т  тус тус үүрэг болгосугай.
2. Дээрх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.




НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э. БАТ-ҮҮЛ