Хөрөнгө гаргах тухай

2014-03-05 00:00:00
2014 оны 03 сарын 05 өдөр                                          дугаар А/147                                        Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн нутгийн  захиргааны байгууллагуудын  эмэгтэй албан  хаагчдад Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 9.438.000 /есөн  сая дөрвөн зуун гучин найман мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг  даргын  нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын  газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ