Ажлын хэсэг байгуулах тухай

2014-03-06 00:00:00
2014 оны 03 сарын 06 өдөр                                                     дугаар А/149                                    Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын          2013  оны 13/53 дугаар  тогтоолоор батлагдсан Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын 1.4.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн усалгаа, үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд хөрсний болон гадаргуугийн усыг ашиглах, ашиглаад гарсан бохир усыг цэвэршүүлж дахин ашиглах журмын төсөл боловсруулах Ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
2. Ажлын хэсгийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Т.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.
 
                       
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 

 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
03 дугаар  сарын 03 ны өдрийн
А/149 дүгээр захирамжийн хавсралт
 
 
 
 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ажлын хэсгийн ахлагч:     Г.Болормаа              Нийслэлийн Байгаль орчин, ногоон
хөгжлийн газрын дарга  
Гишүүд:         Д.Анхбат                   Нийслэлийн Засаг даргын тамгын
газрын Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн
Л.Алтангэрэл           Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн усан хангамж, ариутгах татуурга хариуцсан мэргэжилтэн                     
М.Балдандорж        Улаанбаатар хотын  Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн ус зайлуулах барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн
Д.Батбаяр                 Туул голын сав газрын захиргааны Усны менежмент төлөвлөлтийн албаны мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
Ч.Болдбаатар          Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Ой, ногоон байгууламжийн хэлтсийн дарга
Б.Баатарсүх             Нийслэлийн Эрүүл мэндийн газрын
Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн
дарга
 Ц.Төмөрбаатар       Нийслэлийн Үйлдвэр хөдөө, аж ахуйн
газрын Хөнгөн үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Б.Пүрэвсүрэн          Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, стратегийн хэлтсийн  усан хангамж ариутгах татуурга хариуцсан мэргэжилтэн
2
 Б.Пүрэвжамц           Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагч
Т.Отгон                      Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгаалалын хяналтын улсын байцаагч
Н.Одхүү                     Ус сувгийн удирдах газрын Цэвэрлэх байгууламжийн албаны дарга
Нарийн бичгийн дарга     Ч.Дамбасүрэн          Нийслэлийн Байгаль орчин, ногоон
хөгжлийн газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн мэргэжилтэн