Эрх шилжүүлэх тухай

2014-03-06 00:00:00
2014 оны 03 сарын 06 өдөр                                                        дугаар А/148                                  Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай  хууль, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны “Эрх шилжүүлэх тухай” А/08 дугаар тушаалыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих нийслэлийн Засаг даргаас Баянгол дүүргийн Засаг даргад  худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын  төсөл, арга хэмжээг  хавсралтаар баталсугай.
 2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоод даалгасугай. 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг  нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
03 дугаар  сарын  06 -ны өдрийн
А/148 дугаар захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС БАЯНГОЛ ДҮҮРГИЙН
ЗАСАГ ДАРГАД  ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ
ШИЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ
 
                                                                                                  /Сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа  Төсөвт өртөг 2014 онд санхүүжих
XIX.2.1.16 Спорт цогцолборын барилга /Баянгол дүүрэг/ 2014-2015 6,378.0 2,000.0
  НИЙТ   6,378.0 2,000.0