Тэмцээн зохион байгуулах тухай

2014-03-05 00:00:00
2014 оны 03 сарын 05 өдөр                                                        дугаар А/146                                  Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нийслэлийн хүүхэд, залуучуудын дунд зохион байгуулагдаж буй “Дуулиан–2020” заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад зориулан нийслэлийн 2014 оны төсөвт батлагдсан 82 400 000 /наян хоёр сая дөрвөн зуун мянган/  төгрөгийн зардлыг зориулалтын дагуу зарцуулах талаар тус тэмцээнийг зохион байгуулах эрх бүхий “Их талын дуулиан” төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан, ажлын гүйцэтгэл, үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Ж.Ганболд/-т үүрэг болгосугай.
2.Тэмцээн зохион байгуулах зардлыг ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
3.Энэхүү захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
 БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ–ҮҮЛ