Буцалтгүй тусламж олгох тухай

2014-03-04 00:00:00
2014 оны 03 сарын 04 өдөр                                                           дугаар А/141                               Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны Журам батлах тухай 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захирагчийн гэр хороолол дахь Дамбадаржаа, Сэлбэ, Бэлх дэх ажлын албаны дарга Эрдэнийн Ганбатын ар гэрт эмгэнэлт явдал тохиолдсон тул буцалтгүй тусламж олгосугай.
 2.Буцалтгүй тусламжийн 1000.000 /нэг сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-д даалгасугай.
 
                                            
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ