Сургалт зохион байгуулах тухай

2014-03-03 00:00:00
2014 оны 02 сарын 28 өдөр                                                      дугаар А/136                                    Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.1, Төсвийн тухай хуулийн 41.2.2  дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны “Журам батлах тухай” 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Ухаалаг төр- нутгийн захиргаа”  сэдэвт сургалтыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар \Ё.Гэрэлчулуун\-т үүрэг  болгосугай.    
2.Сургалтын удирдамжийг нэгдүгээр хавсралтаар, хөтөлбөрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Сургалтад шаардагдах 36.900.000 /гучин зургаан сая есөн зуун мянга/ төгрөгийг Засаг даргын Тамгын  газрын холбогдох зардлаас гаргахыг  Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/ -т зөвшөөрсүгэй.
4.Байгууллагын дүрмээр хүлээсэн үүргийн дагуу хэрэгжилтийг нь ханган ажиллах хууль, эрх зүйн  актууд болон албан  хэрэг  хөтлөлт, монгол хэл бичгийн дүрмийн талаарх сургалтуудыг дотооддоо нийт ажилтнуудаа хамруулан, үе шаттай зохион байгуулж, үр дүнг 2014 оны 04 дүгээр сард багтаан Нийслэлийн Засаг даргын  Тамгын  газарт ирүүлэхийг  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг  болгосугай.
  
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
  
Нийслэлийн Засаг даргын
2014 оны 02 дугаар сарын
....ны өдрийн .........захирамжийн
нэгдүгээр хавсралт
 
 
НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН “УХААЛАГ ТӨР- НУТГИЙН ЗАХИРГАА”
 СЭДЭВТ  СУРГАЛТЫН УДИРДАМЖ
 
Сургалтын үндэслэл, хэрэгцээ
Ухаалаг төрийн албанд оюунлаг, бүтээлч, өндөр чадамжтай хүний нөөцийг бүрдүүлэх, тэдний боловсрол, мэдлэг, ур чадварыг тухайн цаг үеийн шаардлагатай уялдуулан тогтмол дээшлүүлж байх нь чухал асуудал юм. Нутгийн захиргааны байгууллагын ажилтан нь иргэдэд үйлчлэх ажилтны хувьд үйл ажиллагаандаа хуулийг дээдлэн мөрдөж, үлгэр жишээ ёс зүйтэй, харилцааны өндөр соёлтой, ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангасан албан хаагч байхын зэрэгцээ даяаршлын зуунд төрөөс баримтлах эх хэлний бодлогыг хэрэгжүүлэх, хэл соёлынхоо дархлааг бэхжүүлэн, монгол хэл бичгээ зөв, чадварлаг эзэмших нь төрийн албан хаагч бүрийн үүрэг болно.   
Сургалтын үндсэн  зорилго:
 
Нийслэл Улаанбаатар  хотыг  дэлхийн  жишигт нийцсэн хот болгон хөгжүүлэхэд нэн түрүүнд Монгол улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын болон дээд шатны Хурал, Засаг даргын шийдвэр, Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Том төрөөс Ухаалаг төр лүү” санаачлагыг хэрэгжүүлж, зохион байгуулахад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн мэргэжилтнүүдийн болон төрийн албан хаагчдын хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэднийг мэргэшүүлэх, албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, ур чадвар, давтан сургалтыг тогтмол зохион байгуулах замаар шаардлагатай мэдлэгийг эзэмшүүлэхэд оршино.  
 
Сургалт явагдах хэлбэр,  зарчим:
 
“Ухаалаг төр- нутгийн захиргаа” сэдэвт сургалтанд  Нийслэлийн нутгийн  захиргааны байгууллагуудын албан хаагчид  бүрэн  хамрагдана. Сургалтыг  дараах байгууллагууд  хариуцан зохион  байгуулана. Үүнд:
 
1.Нутгийн  захиргааны байгууллага:
Нийслэлийн  нутгийн  захиргааны байгууллагууд Төрийн  албаны  тухай хуулийн 27.1.9 дэх заалтын дагуу өөрийн  албан хаагчдад дүрмээр хүлээсэн үүргийн дагуу хэрэгжилтийг нь ханган ажиллах хууль, эрх зүйн  актууд, албан  хэрэг  хөтлөлт, монгол хэл бичгийн дүрмийн талаарх сургалтуудыг дотооддоо зохион байгуулана.
/Жич: Сургалт хариуцсан мэргэжилтэнд уг сургалтын агуулга, гарын  авлагыг өгөх  болно./       
 
2.Нийслэлийн Засаг  даргын  Тамгын  газар:
 
Нийслэлийн Засаг  даргын  Тамгын  газраас зохион  байгуулах сургалт нь зорилтот 5 бүлэгт зориулагдсан 1-ээс 3  модулиас бүрдэнэ. Үүнд:
 
Нутгийн  захиргааны байгууллагуудын Удирдах албан  тушаалтнуудад зориулсан сургалт:
 
Төрийн албаны тухай хууль, түүнийг  дагаж  мөрдөхтэй холбоотой стандарт, заавар журам, бусад  эрх зүйн  зохицуулалтын талаар нэгдсэн ойлголтыг  өгч,  Төрийн албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын хүрээнд баримт бичгийн бүрдүүлэлт, баримт бичгийн хүчин төгөлдөр байдал, мэдээллийн агуулга, хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг  зөв тодорхойлох талаарх нийт 12 цагийн сургалтыг 2014 оны 1 дүгээр улиралд Төрийн Албаны Зөвлөлийн дэргэдэх  Төрийн  албаны институт, Нийслэлийн Засаг  даргын Тамгын  газар, Нийслэлийн  Архивын  газар зэрэг байгууллагууд хамтран  зохион  байгуулна.
 
Нутгийн захиргааны байгууллагуудын Эрх зүйн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт:
 
Захиргааны эрх зүйн хэм хэмжээ, захиргааны хэрэг, захиргааны шийдвэр, түүний төрөл, иргэний эрх зүйн харилцаа, төрийн болон орон нутгийн өмчийн харилцаа, хуульчийн эрх зүйн байдал, ёс зүй, тодорхой төрлийн гэрээний талаарх мэдээллийг түлхүү оруулсан бөгөөд нийтдээ 50 цагийн сургалтыг 2014 оны 1 дүгээр  улиралд багтаан Удирдлагын академи болон МУИСургуулийн  багш нартай хамтран зохион байгуулна. 
 
Нутгийн захиргааны байгууллагуудын Архив, бичиг хэрэг, бичээч нарт зориулсан сургалт:
 
Төрийн албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын хүрээнд баримт бичгийн бүрдүүлэлт, баримт бичгийн хүчин төгөлдөр байдал, мэдээллийн агуулга, хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг  зөв тодорхойлох, “Байгууллагын архивын ажлын зохион байгуулалт, тэдгээрт тавигдах үндсэн  шаардлага”, Төрийн албан  хэрэг хөтлөлтийн үндсэн  заавараар тогтоосон удирдлагын үйл  ажиллагааг баримтжуулах болон баримт бичигтэй ажиллах ажлыг зохион  байгуулах  дэг, горим, албан  бичиг,  баримтыг эмхлэн  бүрдүүлэх, хадгалж ашиглах  талаарх мэдээллийг  түлхүү оруулсан бөгөөд нийт 12 цагийн сургалтыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан Нийслэлийн Засаг  даргын  Тамгын  газар, Нийслэлийн  Архивын  газар зэрэг  байгууллагууд хамтран зохион  байгуулна. 
 
Нутгийн захиргааны байгууллагуудын Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт:
 
Төрийн албан  хаагч албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл өгөх, ур чадварыг  нь  дээшлүүлэх, Төрийн  албаны үйл ажиллагаатай холбогдсон эрх зүйн  зохицуулалт, байгууллагын  гүйцэтгэлийн  удирдлага, төрийн  жинхэнэ албан  хаагчийн үр дүнгийн  гэрээ байгуулах, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн  түвшинг  үнэлж,  дүгнэх, байгууллагын  хүний нөөцийн хөгжил,  сургалтын  хэрэгцээг тодорхойлох, хөдөлмөрийн  гэрээ байгуулах  эрх зүйн асуудлуудын  талаарх ойлголтыг түлхүү оруулсан 12 цагийн  сургалтыг   2014 оны 1 дүгээр улиралд Төрийн Албаны Зөвлөлийн дэргэдэх  “Төрийн  албаны институт, Төрийн  албаны  зөвлөлийн  Нийслэл дэх салбар зөвлөл, Нийслэлийн Засаг  даргын Тамгын  газар зэрэг байгууллагууд хамтран  зохион  байгуулна.
 
Нутгийн захиргааны байгууллагуудын Сургалт хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалт:
 
Төрийн албаны тухай хууль, түүнийг  дагаж  мөрдөхтэй холбоотой стандарт, заавар журам, бусад  эрх зүйн  зохицуулалтын  талаар нэгдсэн ойлголт, захирамжлалын, зохион  байгуулалтын, мэдээлэл  лавлагааны  баримт бичгүүдийн  үндэслэлийг  зөв оновчтой тодорхойлох,  Төрийн  албан хэрэг”-ийг зөв  хөтлөн явуулах  асуудлаар тодорхой ойлголт өгч, хууль тогтоомжийг  мөрдүүлэх талаарх  ойлголтыг  түлхүү оруулсан 12 цагийн  сургалтыг  2014 оны 1 дүгээр улиралд багтаан Нийслэлийн Засаг  даргын  Тамгын  газар, Нийслэлийн  Архивын  газар зэрэг  байгууллагууд хамтран зохион  байгуулна. 
 
Сургалтанд хамрагдах байгууллага:
1.    НЗДТГазар
2.    9 дүүргийн Тамгын  газар
3.    Авто замын газар
4.    Агаарын чанарын алба
5.    Архивын газар
6.    Аялал жуулчлалын газар
7.    Байгал орчин ногоон хөгжлийн газар
8.    Биеийн тамир спортын газар
9.    Боловсролын газар
10. Гэр хорооллын хөгжлийн газар
11. Дотоод аудитын  алба
12. Ерөнхий төлөвлөгөөний газар
13. Мал эмнэлгийн газар
14. Мэдээллийн технологийн газар
15. Нийтлэг үйлчилгээний газар
16. Өмчийн харилцааны газар
17. Соёл урлагийн газар
18. Тээврийн газар
19. Үйлдвэр хөдөө аж ахуйн газар
20. Худалдан авах авах ажиллагааны газар. 
21. Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар
22. Эдийн засгийн хөгжлийн газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд
 
Сургалтыг  зохион  байгуулснаар нийт албан  хаагчдын эзэмших мэдлэг, ур чадвар:
 
·                    Төрийн албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын хүрээнд баримт бичгийн бүрдүүлэлт, баримт бичгийн хүчин төгөлдөр байдал, мэдээллийн агуулга, хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг  зөв тодорхойлох.
·                    Байгууллагын үйл  ажиллагаанд үүсч хөтлөгдөж байгаа албан  баримт бичгийн агуулга, бүтэц, хэв загвар жигдрэх бөгөөд архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомж болон тэдгээртэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг  хангах.
·                    Захирамжлалын, зохион  байгуулалтын, мэдээлэл  лавлагааны  баримт бичгүүдийн  үндэслэлийг  зөв оновчтой тодорхойлох.
·                    Төрийн  албаны үйл ажиллагаатай холбогдсон эрх зүйн  зохицуулалт, байгууллагын  гүйцэтгэлийн  удирдлага, төрийн  жинхэнэ албан  хаагчийн үр дүнгийн  гэрээ байгуулах, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн  түвшинг  үнэлж,  дүгнэх, байгууллагын  хүний нөөцийн хөгжил,  сургалтын  хэрэгцээг тодорхойлох.
 
Сургалтын үр дүнг тооцох: Сургалтын хөтөлбөрт заасан хичээлээр сургалтанд оролцогсдоос шалгалт авах бөгөөд шалгалтыг тестээр явуулна.
Албан хаагчид сургалтад бүрэн хамрагдаж, сургалтын хөтөлбөрийг бүрэн судалж дуусмагц түвшин тогтоох шалгалт өгөх бөгөөд 75 хувиас доош үнэлгээ авсан тохиолдолд тухайн  ажилтан өөрийн  зардлаар тухайн сургалтад дахин хамрагдана.
 
 
 
           
                                                                                         
ТӨСӨЛ
 
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
 
Сургалт зохион байгуулах тухай
 
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.1, Төсвийн тухай хуулийн 41.2.2  дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны “Журам батлах тухай” 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
 1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Ухаалаг төр- нутгийн захиргаа”  сэдэвт сургалтыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар \Ё.Гэрэлчулуун\-т үүрэг  болгосугай.     
 
2.Сургалтын удирдамжийг нэгдүгээр хавсралтаар, хөтөлбөрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
            3.Сургалтанд шаардагдах 36.900.000 /гучин зургаан сая есөн зуун мянга/ төгрөгийг Засаг даргын Тамгын  газрын холбогдох зардлаас гаргахыг  Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/ -т зөвшөөрсүгэй.
 
4.Байгууллагын дүрмээр хүлээсэн үүргийн дагуу хэрэгжилтийг нь ханган ажиллах хууль, эрх зүйн  актууд болон албан  хэрэг  хөтлөлт, монгол хэл бичгийн дүрмийн талаарх сургалтуудыг дотооддоо нийт ажилтнуудаа хамруу лан, үе шаттай зохион байгуулж, үр дүнг 2014 оны 04 дүгээр сард багтаан Нийслэлийн Засаг даргын  Тамгын  газарт ирүүлэхийг  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг  болгосугай.
  
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА                                      Э.БАТ-ҮҮЛ
           
                                                                                            
 
 БАТЛАВ:
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА
                       
                     Ё.ГЭРЭЛЧУЛУУН
 
 
 
 
Сургалт зохион байгуулах зардлын төсөв
 
Зардлын нэр Тоо/ширхэг Нэгжийн үнэ Нийт дүн Хянасан
1 Сургагч багшийн хөлс 104 цаг 100.000₮ 10.400.000₮  
2 Сургалтын гарын  авлага 500 ш 10.000₮ 5.000.000₮  
3 Анонс, 5 ш 100.000₮ 500.000₮  
4 Ухаалаг самбар 1 ш 18.000.000₮ 18.000.000₮  
4 Бусад зардал     3.000.000₮  
Нийт 36.900.000₮  
  
 
 
Хянасан: Санхүү, төрийн  сангийн хэлтсийн
Төсвийн ерөнхий мэргэжилтэн                                /Ж.Энхтөр/
 
 
Төсөв боловсруулсан: Нутгийн захиргааны удирдлагын
хэлтсийн мэргэжилтэн                                                 /Д.Өнөгэрэл/