Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг сайжруулах талаар

2014-02-20 00:00:00
2014 оны 02 сарын 20 өдөр                                                дугаар А/104                              Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “г”, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг тус тус үндэслэн      ЗАХИРАМЖЛАХ нь:
            1.Налайх дүүрэгт усан хангамж, ариутгах татуурга, орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох саналыг Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын төслийн саналтай хамтад нь боловсруулж Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулахыг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер /Б.Бадрал/-т даалгасугай.
            2.Орон нутгийн өмчийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжөөр дамжин борлуулагдах халаалт, хэрэгцээний халуун уснаас авах шимтгэлийн хувийг тодорхой болгож, үйлчилгээний төлбөр хураамж авах эрхийг Налайхын дулааны станц ХК-аас түтгэлзүүлж Чандмань Налайх ОНӨААТҮГ-т шилжүүлэхийг Налайх дүүргийн Засаг дарга /Х.Болдбаатар/-д даалгасугай.
            3.Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх зураг төслийг боловсруулах, засвар шинэчлэлийн хөрөнгийг үе шаттайгаар жил бүр нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /С.Баярбаатар/-т үүрэг болгосугай.
            4.Байгууллагын стратеги төлөвлөгөө, хэтийн чиглэлийг тодорхойлж,  эдийн засгийн үр ашигтай ажиллуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/,  Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал /Г.Чулуунбат/-д тус тус үүрэг болгосугай.
2
            5.Усны алдагдлыг арилгах, усыг зохистой хэрэглээг бүрдүүлэх ажил зохион байгуулж, үр дүнг 2014 оны 4 сарын 1-ны дотор тайлагнаж ажиллахыг Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал /Г.Чулуунбат/-д даалгасугай.
            6.Усны хэмнэлттэй хэрэглээг бүрдүүлэх зорилгоор хэрэглэгчдийг тоолууржуулах ажлыг үе шаттай зохион байгуулахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер /Б.Бадрал/-т үүрэг болгосугай.
            7.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д үүрэг болгосугай.  
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ