Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тэмдэглэх тухай

2014-02-19 00:00:00
2014 оны 02 сарын 19 өдөр                                           дугаар А/98                                    Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь,            Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай 2014 онд  хамтран ажиллах гэрээний хавсралтын 1.4 дэх заалтын дагуу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойн үеэр Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Нийслэлийн ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай. 
 
            Ажлын хэсгийн дарга :              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
 
            Гишүүд :                                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн
            штабын дарга         
 
                                                            Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга
 
                                                            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл,
                                                               мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
 
                                                                Дүүргүүдийн Засаг дарга нар
 
                                                                Нийслэлийн Ахмадын хорооны дарга
 
                                                                Нийслэлийн Соёлын төв өргөөний дарга
  Нарийн бичгийн
            дарга :                                    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн
штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер
 
2. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа,  Монгол цэргийн жавхаа уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” арга хэмжээг   2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн  13.00–16.30 цагийн хооронд Нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулсугай.
2
3.  Монгол цэргийн өдөр, Зэвсэгт Хүчний 93 жилийн ойн сурталчилгааны ажилд оролцогч байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайн зохион байгуулж, ажиллахыг Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.
 
            4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т хариуцуулсугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ