Ажлын хэсэг байгуулах тухай

2014-02-19 00:00:00
2014 оны 02 сарын 19 өдөр                                              дугаар А/101                                Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай” 13/53 дугаар тогтоолыг тус тус үндэслэн     ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Орон нутгийн хөгжлийн сангийн журмын төсөл боловсруулах Ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
2. Орон нутгийн хөгжлийн сангийн журмын төслийг 2014 оны нэгдүгээр улиралд багтаан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн дарга нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
D:\2014 zahiramj\1 захирамж.docx
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
02 дугаар сарын 19-ний өдрийн
А/101 дүгээр   захирамжийн
  хавсралт
 
 
 
 
 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Дарга:        Н.Батаа   Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
 
Гишүүд:      С.Баярбаатар   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
 
  Э.Ганхүү
 
 
Н.Хулан
  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
   
Ц.Бадамханд
 
 
Д.Хоролсүрэн
   
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтийн мэргэжилтэн
 
Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн
 
       
  Ш.Энхцэцэг   Нэгдсэн Үндэсний байгууллагын хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн менежер
       
Нарийн   бичгийн    дарга:         Ж.Эрдэнэчимэг   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн