Ажлын хэсэг байгуулах тухай

2014-02-19 00:00:00
2014 оны 02 сарын 19 өдөр                                           дугаар А/100                                   Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай” 13/53 дугаар тогтоолыг тус тус үндэслэн      ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журмын төсөл боловсруулах Ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
 2. Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журмын төслийг 2014 оны нэгдүгээр улиралд багтаан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн дарга нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
              

 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
02 дугаар сарын 19-ний  өдрийн
А/100 дугаар захирамжийн
  хавсралт
 
 
 
 
 
 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Дарга:        Н.Батаа   Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
 
Гишүүд:      С.Баярбаатар   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
 
  Э.Ганхүү
 
 
 
Н.Хулан
 
 
 
Б.Энхбаяр
  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого төлөвлтийн хэлтсийн мэргэжилтэн
   
Д.Баялагцэнгэл
 
 
   
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтийн мэргэжилтэн
 
  Л.Нарантуяа   Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
 
  Ю.Идэрцогт   Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга
       
Нарийн   бичгийн    дарга:         Ж.Эрдэнэчимэг   Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн  мэргэжилтэн