Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2014-02-17 00:00:00
2014 оны 02 сарын 17өдөр                                                 дугаар А/97                                Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “б”, 29.1.6-ын “а”, 29.2, 39 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний стратеги батлах тухай” 2012 оны 146 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай” тухай“ 2/08 дугаар  тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улаанбаатар хотод зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр доорх арга хэмжээ авч ажиллахыг Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/, Улаанбаатар хотын Ерөнхий менежер /Б.Бадрал/-т тус тус үүрэг болгосугай.
2. Улаанбаатар хотод хүний амь нас хохирсон, гэмтсэн зам тээврийн ослын судалгааг үндэслэн шаардлагатай байршлуудад явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгаарлах хайс, хашлага хийж байрлуулах, явган зорчигчийн гарцын тэмдэг, тэмдэглэлийг сэргээн засварлаж шинээр нэмж байрлуулах, явганаар чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийг “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Д.Энхсайхан/-т, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, бусад шаардлагатай газарт явган зорчигчийн нүхэн болон гүүрэн гармын байршлуудын судалгааг үндэслэн байгууламжийг хийж гүйцэтгэх ажлыг  нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т тус тус үүрэг болгосугай.
3. Тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх зориулалтын нэмэгдэл суудлын стандартын талаар холбогдох хууль тогтоомжинд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах, жолооч нарт зориулалтын хүүхдийн нэмэгдэл суудлыг хэрэглэж хэвшүүлэхэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/-т даалгасугай.
4. Нийтийн эзэмшлийн зам талбай ялангуяа явган хүний зам дээр зөвшөөрөлгүй  баригдсан  болон  байрлуулсан  обьект,  хашааг  буулгах,     газар
 
2
чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч /С.Очирбат/-д, Нийслэлийн өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т тус тус үүрэг болгосугай.
5. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  тухайн дүүрэгт зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг  байгуулан дэмжлэг үзүүлэн ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
6. Тээврийн хэрэгсэл, явган зорчигчын хөдөлгөөнд саад учруулан зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр зохих зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл  ажиллагааг зогсоох, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т, нийслэлийн Цагдаагийн газар /Ч.Болдбаатар/-т тус тус даалгасугай.
7. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн журмаар тээвэрлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Тээврийн газар /Ч.Энхбат/, нийслэлийн Боловсролын  газар /Ц.Отгонбагана/-т тус тус даалгасугай.
8. Нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, төвөөс алслагдсан гудамж замын гэрэлтүүлгийг асаах, шинээр нэмж тавихыг “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Д.Энхсайхан/-т, дүүргүүдийн Засаг дарга нарт, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д тус тус даалгасугай.
9. Дээрх ажилд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн 2014 оны замын сангийн хөрөнгийн магадлашгүй ажлын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
10. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т тус тус үүрэг болгосугай.
           
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ