Үнэлгээний хороо байгуулах тухай

2014-02-17 00:00:00
2014 оны 02 сарын 17өдөр                                           дугаар А/96                                      Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3,  47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Засаг даргын 2014 оны  А/58 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн  төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх хавсралт дахь  2, 3, 4, 10, 16.1, 16.2, 16.3, 16.4, 16.5, 16.6, 16.7, 16.8  дугаар  жагсаалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог нэгдүгээр хавсралтаар, 1, 5, 6, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 15, 16.9 дүгээр жагсаалт дахь ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус  баталсугай.
2.Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид  нийцүүлэн зохион байгуулж,  гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн
А/96 дугаар  захирамжийн
1 дүгээр хавсралт
 
 
 
 
 
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО 
 
 
Дарга:                                      Ё.Гэрэлчулуун   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
 
Гишүүд:                                 С.Баярбаатар   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
 
    Д.Тэмүүжин   Нийслэлийн Худалдан авах ажиллагааны  газрын мэргэжилтэн
    Б.Болормаа   Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга
 
    Ц.Түвшинжаргал   Монголын Залуучуудын холбооны гишүүн /зөвшилцсөнөөр/
 
    Н.Амарзаяа   Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 11-3 тоотод оршин суугч, иргэн /зөвшилцсөнөөр/
 
Нарийн бичгийн дарга:                                         
 
 
  Ц.Өлзийхишиг   Нийслэлийн Худалдан авах ажиллагааны  газрын  хэлтсийн дарга
 
         
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
....................сарын ..........-ны өдрийн
.................................... захирамжийн
2 дугаар хавсралт
 
 
 
 
 
 
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО 
 
 
Дарга:                                      Ё.Гэрэлчулуун   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
 
Гишүүд:                                 Д.Баярбилэг   Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын орлогч
 
    Н.Хулан   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
 
    С.Ганбаяр   Нийслэлийн Худалдан авах ажиллагааны  газрын  ахлах мэргэжилтэн
 
    М.Энхтайван   Монголын Залуучуудын холбооны гишүүн /зөвшилцсөнөөр/
 
    Р.Энхдэлгэр   Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 20-16 тоотод оршин суугч, иргэн /зөвшилцсөнөөр/
 
Нарийн бичгийн дарга:                                         
 
 
  Н.Ганбилэг   Нийслэлийн Худалдан авах ажиллагааны  газрын  мэргэжилтэн