Тээврийн хэрэгсэл худалдаж авахыг зөвшөөрөх тухай

2014-02-18 00:00:00
2014 оны 02 сарын 17өдөр                                                  дугаар А/95                               Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам”-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны явуулын иргэний танхим болон бусад хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай хавсралтанд заасан тээврийн хэрэгслийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу төсвийн санхүүжилтийн эх үүсвэрээр худалдан авах эрх олгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.
2. Худалдан авсан тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 

                                                                    
 
 
 Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн
А/95 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
ХУДАЛДАН АВАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛИЙН
ЖАГСААЛТ
 
 
 
Худалдан авагч байгууллага
 
 
Тээврийн хэрэгслийн марк, нэр
 
Үйлдвэр
лэсэн он
 
 
Үзүүлэлт
 
 
Тоо
 
Үнэ
/мянган төгрөг/
 
 
 
 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба
 
 
 
HYUNDAI  СТАРЕКС Н-1 
 
 
 
 
 
2014
 
 
 
 
Бензин хөдөлгүүр багтаамж 2359 сс
Хүчин чадал           129 морины хүч, 
Хурдны хайрцаг автомат,      
 шатхуун зарцуулалт 12-16 литр
Хөтлөгч хойд
Түлшний сав 75 л              жолооны хүрд
 зүүн
12 суудал
Газраас тэнхлэг хүрэх зай 210 мм
 
 
 
 
 
 
 
 
1
 
 
 
54480,0 /тавин дөрвөн сая дөрвөн  зуун наян мянга/