Контракт дүгнэх тухай

2014-02-18 00:00:00
2014 оны 02 сарын 17өдөр                                                дугаар А/94                                 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78,2 дах хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 61 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирал болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журам”-ын дагуу нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан “Контракт”-ын 2013 оны биелэлт, бизнес төлөвлөгөө, тусгайлан өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэж, 2014 оны зорилтот түвшинг батлах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
2. “Контракт” дүгнэх ажлыг 2014 оны 3 дугаар сарын 15-ны дотор багтаан дуусгаж, дүнг 2014 оны 4 дүгээр сарын 1-нд багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулан холбогдох шийдвэр гаргуулахыг Ажлын хэсэг /Н.Батаа/-т үүрэг болгосугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э. БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                                                                      
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн
А/94 дүгээр захирамжийн хавсралт
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ     
БАЙГУУЛСАН “КОНТРАКТ” –ын 2013 ОНЫ БИЕЛЭЛТ ДҮГНЭЖ,
2014 ОНЫ ЗОРИЛТ БАТЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
 
Ажлын хэсгийн дарга
 
 
Н.Батаа
 
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга
Орлогч дарга Т.Батдорж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга
 
Гишүүд
 
С.Баярбаатар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
   
Х.Гантулга
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
   
Н.Батсүх
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Үйл ажиллагааны мониторингийн хэлтсийн дарга
   
Н.Буянхишиг
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн дарга
                                    Б.Хишигбэгз             Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Санхүү төрийн сангийн хэлтсийн                                                                   мэргэжилтэн
 
Нарийн бичгийн дарга  
Т.Оюунсувд
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн