Ажлын хэсэг байгуулах тухай

2014-02-17 00:00:00
2014 оны 02 сарын 17өдөр                                             дугаар А/93                                    Улаанбаатар хот
 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний  тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн нийслэлд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах талаар судалгаа явуулж, санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.
2.Судалгааны үр дүнг холбогдох санал, дүгнэлтийн хамт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар  2014 оны 1 дүгээр улиралд багтаан хэлэлцүүлэхийг Ажлын хэсэг /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                      
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн
А/93 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
Ажлын хэсгийн дарга:           Ё.Гэрэлчулуун            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
 
Гишүүд: С.Баярбаатар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
 
  Э.Тэмүүлин Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга
 
  Д.Баялагцэнгэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн
 
  Б.Баянжаргал Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын зөвлөх
 
        Ж.Од MCS группийн ерөнхийлөгч /зөвшилцсөнөөр/
 
  Д.Эрдэнэбат Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий менежер /зөвшилцсөнөөр/
 
  Б.Санжмятав Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн багш /зөвшилцсөнөөр/
 
  Р.Болормаа Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн
 
  Э.Номин-Эрдэнэ Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын мэргэжилтэн
 
  Г.Солонго Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын мэргэжилтэн
 
Нарийн бичгийн дарга Б.Буянбат Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын орлогч дарга