Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай

2014-02-17 00:00:00
2014 оны 02 сарын 17өдөр                                                  дугаар А/92                               Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр  зүйлийн 29.2 дахь хэсэг, Концессын тухай хуулийн          13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/54 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 72 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь ажлуудыг салбар бүрээр шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Хавсралтад өөрчлөн батлагдсан ажлуудын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, Концесс олгох уралдаант шалгаруулалтын дарга  Н.Батаад даалгасугай.
3.Энэ  захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай. 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э.БАТ-ҮҮЛ