Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршлуудад баригдах авто зам, ус зайлуулах шугам сүлжээ, гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл боловсруулах тухай

2014-01-30 00:00:00
2014 оны 01 сарын 30 өдөр                                                           дугаар А/57                                  Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27, 2013 оны “Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 
1. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа хорооллуудын  авто зам, ус зайлуулах шугам сүлжээ, гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл боловсруулах жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа хорооллуудын авто зам, ус зайлуулах шугам сүлжээ, гэрэлтүүлгийн ажлын зургийн даалгаврыг боловсруулж батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т  даалгасугай.
3. Батлагдсан зургийн ажлыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлага, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т даалгасугай.
4. Зураг  төслийн ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих шинээр баригдах, шинэчлэх авто зам, инженерийн  шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө  боловсруулах ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг  нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т,  хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
5. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/482 дугаар захирамжийн хавсралтын 70-77 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН  ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ
 
 
 

 
 Нийслэлийн Засаг даргын 2014 оны
01 дүгээр сарын 30-ны өдрийн
А/57 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон
байршлуудад баригдах авто зам, ус зайлуулах шугам сүлжээ,                                  гэрэлтүүлгийн зураг төсөл боловсруулах ажлын жагсаалт
 
                                                                                                                          /сая.төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг 2014 онд санхүүжих
1 БЗД 8, 16-р хороо, Гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан авто замын зураг  төсөл /93,8 га/
1.1.        Авто зам -5.5 км
1.2.        Ус зайлуулах шугам сүлжээ -5,5 км
1.3.        Гэрэлтүүлэг-5,5 км
 
 
93,5
 
 
43,5
2 БЗД, 12-р хороо, Жанжин клубын орчмын гэр хорооллын дахин төлөвлөлт /13,4 га/
1.1.        Авто зам-2,3 км
1.2.        Ус зайлуулах шугам сүлжээ -2,3 км
1.3.        Гэрэлтүүлэг-2,3 км
 
40,7 18,7
3 ЧД, 13, 15-р хороо, Гэр хорооллын хэсэгчилсэн ЕТ-д тусгагдсан авто замын зураг төсөл боловсруулах /15,0 га/
1.1.        Авто зам-2,2 км
1.2.        Гүүр-24 ум
1.3.        Ус зайлуулах шугам сүлжээ-2,2 км
1.4.        Гэрэлтүүлэг-2,2 км
70,0 33,0
4 БЗД,13, 14-р хороо, Гэр хорооллын хэсэгчилсэн ЕТ-д тусгагдсан авто замын зураг төсөл /15,2 га/
1.1.        Авто зам -10,1 км
1.2.        Ус зайлуулах шугам сүлжээ-10,1 км
1.3.        Гэрэлтүүлэг-10,1 км
94,7 40,7
5 СХД, 5, 6, 7-р хороо, Гэр хорооллын хэсэгчилсэн ЕТ-д тусгагдсан авто замын зураг төсөл боловсруулах /130 га/
1.1.        Авто зам-4,5 км
1.2.        Гүүр-3*18ум
1.3.        Ус зайлуулах шугам сүлжээ-4,5 км
1.4.        Гэрэлтүүлэг – 4.5 км
1.5.        Ил суваг, хиймэл цөөрөм-300 ум
143,0 60,0
6 СБД, 15-р хороо, Гэр хорооллын хэсэгчилсэн ЕТ-д тусгагдсан авто замын зураг төсөл боловсруулах /122 /13 га/.
1.1.        Авто зам –  1.2 км
1.2.        Гүүр –  2 х 24 ум
1.3.        Ус зайлуулах шугам сүлжээ –  1.2 км
1.4.        Гэрэлтүүлэг –  1.2 км
1.5.        Ус зайлуулах далан  – 260 ум
 
123,7 57,7
7 СХД, 10-р хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байр орчмын Гэр хорооллын хэсэгчилсэн ЕТ-д тусгагдсан авто замын зураг төсөл боловсруулах /11 га/
1.1.        Авто зам-2.3 км
1.2.        Ус зайлуулах шугам сүлжээ – 2.3 ум
1.3.        Гэрэлтүүлэг-2.3 км
 
63,4 29,4
8 ЧД 9,10,11-р хороо Дэнжийн 1000 орчмын гэр хорооллын хэсэгчилсэн ЕТ-д тусгагдсан авто замын зураг төсөл боловсруулах /50,4 га/
1.4.        Авто зам-9.3 км
1.5.        Ус зайлуулах шугам сүлжээ  – 9.3 ум
1.6.        Гэрэлтүүлэг-9.3 км
 
175,2 80,0
9 СБД, 9,10,11, 12-р хороо, Орон сууцны 7-р хорооллын хэсэгчилсэн ЕТ-д тусгагдсан авто замын зураг төсөл боловсруулах /101 га/
 
1.7.        Авто зам-8.9 км
1.8.        Ус зайлуулах шугам сүлжээ  – 8.9 ум
1.9.        Гэрэлтүүлэг-8.9 км
 
20,2 20,2
  Нийт 824,4 383,2