Мал эмнэлгийн үйлчилгээ явуулах тухай

2013-03-29 00:00:00
2013 оны 03 сарын 29 өдөр                                                       дугаар А/338                                   Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”,  29.2 дахь хэсэг, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.5, 5.1,  дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны Үйлчилгээний хөлсний норматив тогтоох тухай  62 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь :
1.Нийслэлийн мал, амьтанд 2013 онд хийх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг нэгдүгээр, шувууны  гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг хоёрдугаар, паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх төлөвлөгөөг гуравдугаар, лабораторийн шинжилгээний төлөвлөгөөг дөрөвдүгээр, ариутгал халдваргүйжүүлэлтийн төлөвлөгөөг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай .
 
            2.Дүүргийн Засаг дарга нарт даалгах нь:
      
            Дүүрэг хороонд хийгдэх гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс  урьдчилан сэргийлэх, тарилга, туулгалт, угаалга, боловсруулалт,  вакцинжуулалт, шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн төлөвлөгөөт  ажлыг орон нутагтаа  шуурхай зохион байгуулан хэрэгжүүлэх.
Энэ ажилд онцгой ач холбогдол өгч малчид, мал бүхий иргэд орон нутгийн төр захиргааны  байгууллагуудыг татан оролцуулах,  ажиллах хүн хүч,  тээврийн хэрэгсэл , шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллах
Мал амьтны гоц халдварт, халдварт өвчин гарах эрсдэл ихтэй байгааг харгалзан мал, амьтны шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах, мал амьтны  хашаа, байр  болон мал аж ахуйн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг газруудад мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх ажлыг зохион байгуулах
3.Нийслэл хотод мал, амьтныг гоц халдварт, халдварт паразиттах   өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тандалт шинжилгээ, оношлогоо, ариутгал халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг цаг хугацаанд нь зохион байгуулж, шаардагдах биобэлдмэл, вакцин, эм урвалжийг хугацаанд нь хүргэх, мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн  газар /А.Нарантуяа/-т даалгасугай.
 
 
2
4.Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тандалт шинжилгээ, оношлогоо, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, бэлэн байдлыг хангахад шаардагдах зардлыг нийслэлийн 2013 оны төсөвт батлагдсан мал эмнэлгийн үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/ -т зөвшөөрсүгэй.
5.Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /С.Ням-Очир/-т  тус тус үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                          Н.БАТАА