2014 оны 01 сарын 27 өдөр дугаар А/08 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Гадаадад сургалтанд хамрагдах болсонтой холбогдон нэг жилийн сургалтын чөлөө хүсэж гаргасан өргөдлийн дагуу “Улаанбаатар хотын Захирагчийн Туул, Био, Өлзийт дэх Ажлын алба” Нийслэлийн төсөвт үйлдвэрийн газрын дарга А.Цэрэнбатад 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 1 жилийн сургалтын чөлөө олгосугай.
2.А.Цэрэнбаттай холбогдох тооцоо хийхийг “Улаанбаатар хотын Захирагчийн Туул, Био, Өлзийт дэх Ажлын алба” Нийслэлийн төсөвт үйлдвэрийн газрын нягтлан бодогч Б.Сэргэлэнд үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ