Тайлан мэдээ нэгтгэх тухай

2013-12-27 00:00:00
2013 оны 12 сарын 27 өдөр                                                   дугаар А/1148                                     Улаанбаатар хот
 Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49.5 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих журмын 4.3, 4.4, 4.5 дахь, Сангийн сайдын 2012 оны 264 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журмын 3.5 дахь зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын улс, нийслэлийн төсвийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон урсгал зардлаар хийгдэж буй худалдан авалтын үйл ажиллагааны явц, гэрээний хэрэгжилтийн талаарх тайлан мэдээг нэгтгэн хүргүүлэх маягтыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.   
2. Тайлан мэдээг сар, улирлаар гаргаж дараа сарын эхний 5 хоногт багтаан нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, харьяа алба хэлтэс болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай. 
 3. Тайлан мэдээг нэгтгэн тайлагнах, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т даалгасугай.
 
 
           
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                                Н.БАТАА
 
 
 
 
 
 
МАЯГТ 2
 
 
 
ЗАХИАЛАГЧИЙН ... ОНЫ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ
ХУДАЛДАН АВАЛТЫН ТУХАЙ ТАЙЛАН (ЗАГВАР)
 
            Нэг.Ерөнхий зүйл
 
            1.1 Захиалагчийн ... оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг санхүүжилтийн эх үүсвэр тус бүрээр тоо баримт, биелэлтийн хувийн хамт ерөнхий байдлаар дүгнэн бичнэ.  
1.2 Сангийн яамнаас зөвшөөрөл авах шаардлагатай худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг гаргаж тайлагнана.
1.3 Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авах ажиллагааны талаарх тайлбар, үндэслэл болон хэрэгжилтийн мэдээллийг тусгана.
1.4 Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэгдээгүй болон дутуу биелсэн ажлыг шалтгаан, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны хамт тусгана.
1.5 Худалдан авах ажиллагааны явцад гарсан зөрчил, түүнийг хэрхэн засаж залруулсан тухай бараа, ажил, үйлчилгээ тус бүрээр тодорхойлон бичнэ.
1.6 Худалдан авах ажиллагааны талаар гарсан гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдлын тухай тусгана.
 
            Хоёр. Харьяа байгууллагуудын худалдан авах ажиллагааны талаар
2.1 Тухайн захиалагчийн харьяа байгууллагуудын худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн талаар ерөнхий мэдээллийг дүгнэлтийн хамт тусгана.
 2.2 Төсвийн ерөнхийлөн захирагчаас харьяа байгууллагуудын худалдан авах ажиллагааг зааварчилгаа, аргачлалаар хангасан байдал, түүнд хяналт тавьж ажилласан байдлын тухай дурдана.
 
            Гурав. Худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн талаарх дүгнэлт, санал
3.1 Захиалагчийн тухайн жилийн худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн үр дүнгийн талаарх өөрийн үнэлгээ, дүгнэлтийг тодруулан гаргаж тавина.
3.2 Худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналтыг цаашид улам үр дүнтэй болгох санал, зөвлөмж, хүсэлтийг тусгаж өгнө.

Нийслэлийн  Засаг  даргын  2013 оны
12 дугаар сарын 27 ны өдрийн
А/1148 дугаар захирамжийн 1 дүгээр
хавсралт
 
 
 
ЗАХИАЛАГЧИЙН ... ОНЫ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН ТУХАЙ
ЕРӨНХИЙ ТАЙЛАН
Санхүүжилтийн эх үүсвэр
 
Тухайн жилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, хүчин чадал Батлагдсан төсөвт өртөг
 (мян. төг)
Гэрээний дүн (мян.төг) Гүйцэтгэгчийн нэр, гэрээний дугаар Худалдан авах ажиллагаанд мөрдсөн журам Худалдан авах ажиллагаанд мөрдсөн хугацаа Тайлбар, тодруулга
Үнэлгээний хороо байгуулсан огноо E-procurement сайтад тендерийн урилга ний-тэлсэн огноо
 
Сонин хэвлэлд тендерийн урилга нийтэлсэн огноо Гэрээ байгуулах эрх олгосон огноо Гэрээ дуусгаж, дүгнэсэн огноо
1 2 3 4 5 6 7 8 9 10 11                12
                       
 
              Хянасан:   Төсвийн ерөнхий менежер                      
 

 1.Төсвийн хөрөнгө оруулалт, урсгал төсөв, өөрийн хөрөнгө, зээл, тусламжийн хөрөнгийн аль нь болохыг ялгаж бичнэ. Санхүүжилтийн эх үүсвэр тус бүрээр тайлан бэлтгэнэ.
2.Батлагдсан төсөв гэдэгт тухайн жилийн хэрэгцээнд батлагдсан нийт төсөвт өртөг (хэрэв уг худалдан авах ажиллагаа нь нэг жилээс дээш хугацаагаар үргэлжлэх бол зөвхөн тухайн жилийнхийг бус нийт төсөвт өртгийг бичнэ)-ийг ойлгоно.
3.Энэ баганад хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаас аль тохирохыг сонгож бичнэ. Нээлттэй тендер шалгаруулалтын журам – НТШ, Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журам - ХТШ, Харьцуулалтын арга – ХА, Шууд гэрээ байгуулах – ШГБ, Тендер шалгаруулалтгүй шууд худалдан авах - ШХА гэж товчилж тэмдэглэнэ. Хэрэв НТШ-аас өөр журам хэрэглэсэн бол уг журмыг хэрэглэсэн үндэслэлийг тайлбар, тодруулга гэсэн багананд бичнэ.