Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2013-12-23 00:00:00
2013 оны 12 сарын 23 өдөр                                                дугаар А/1130                                        Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн        ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
           2. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т даалгасугай. 
 
3. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газрын байршлыг тогтоон, барилга барих зөвшөөрөл олгохыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид, газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт, техникийн нөхцлийг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэхийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяад тус тус даалгасугай.  
 
4. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
5. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                                 Н.БАТАА
 
 

 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2013 оны
12 дугаар сарын 23-ны өдрийн
А/1130 дугаар  захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
                       НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД   
                      САНХҮҮЖИХ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 
                ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ЖАГСААЛТ
 
                                                                          /сая төг/      
  Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2014 онд санхүүжих  
  1 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /БГД, 22 дугаар хороо/ 2014 2,200.0 2,200.0  
  2 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /БЗД, 22 дугаар хороо/ 2014 2,200.0 2,200.0  
  3 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /БЗД, 27 дугаар хороо/ 2014 2,200.0 2,200.0  
  4 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /СХД, 11 дүгээр хороо/ 2014 2,200.0 2,200.0  
  5 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /СХД, 24 дүгээр хороо/ 2014 2,200.0 2,200.0  
  6 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /СБД, 9 дүгээр хороо/ 2014 2,200.0 2,200.0  
  7 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /ХУД, 14 дүгээр хороо/ 2014 2,200.0 2,200.0  
  8 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /ХУД, 10 дугаар хороо/ 2014 2,200.0 2,200.0  
  9 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга / ЧД, 12 дугаар хороо/ 2014 2,200.0 1,200.0  
  10 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /ЧД, 16  дугаар хороо/ 2014  
2,200.0
 
1,200.0  
  11 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /ЧД, 17 дугаар хороо/ 2014 2,200.0 1,200.0  
    ДҮН   24,200.0 21,200.0