Аян зохион байгуулах тухай

2013-04-03 00:00:00
2013 оны 04 сарын 03 өдөр                                                       дугаар А/356                                   Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын ”е”, 29.1.6-ийн “а” дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, олон нийтэд сурталчлах сарын аяныг 2013 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын        01-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулсугай.
 
2. Аяныг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
 
3. Сарын аяныг зохион байгуулахад шаардагдах 25,400,000 /хорин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг дүүргийн онцлогт нийцүүлэн төлөвлөгөө гарган, аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулан шинэлэг хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
5. Сарын аяныг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж,  хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /Ц.Буяндалай/-т даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 

 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2013 оны
04 дүгээр сарын  03-ны өдрийн
А/356 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН
САРЫН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН
ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
                                                                                                                                 
 
Ажлын хэсгийн
дарга:                                         Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч
 
Гишүүд:                                      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
                                         Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга 
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга 
Нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний     
газрын  дарга
Баянгол дүүргийн  Засаг даргын орлогч
Багануур дүүргийн Засаг даргын орлогч
Багахангай дүүргийн Засаг даргын орлогч
Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч 
Налайх дүүргийн Засаг даргын орлогч
Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч
Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч 
 
Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга /зөвшилцсөнөөр/
 
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирлын орлогч  /зөвшилцсөнөөр/ 
 
            Нарийн бичгийн
            дарга:                                     Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга