Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай

2014-01-13 00:00:00
2014 оны  01 сарын 13  өдөр                                                дугаар А/11                                           Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2,  8 дугаар зүйлийн 8.2.5, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Болзошгүй гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэдийг гамшгийн аюулаас хамгаалах арга ажиллагаанд сурган дадлагажуулах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг нийслэлийн Баянзүрх дүүрэгт 2014 оны 03 дугаар сард, Сонгинохайрхан дүүрэгт 04 дүгээр сард, Багануур дүүрэгт 09 дүгээр сард, удирдах бүрэлдэхүүний сургууль, дадлагыг Багахангай дүүрэгт 03 дугаар сард, Баянгол дүүрэгт 04 дүгээр сард явуулахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
2. Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалган туслах үзлэгийг       Хан-Уул дүүрэгт 05 дугаар сард, Чингэлтэй дүүрэгт 09 дүгээр сард, Налайх дүүрэгт 10 дугаар сард, Усаар хангах алба /Ус сувгийн удирдах газар/-т 02 дугаар сард, Эрчим хүчээр хангах алба /Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК/-т 10 дугаар сард, Дулаанаар хангах алба /Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК/-т 11 дүгээр сард тус тус явуулахыг нийслэлийн Гамшгаас хамгаалах албадын дарга нарт үүрэг болгосугай.
3. Гамшгаас хамгаалах сургуулиудыг мэргэжлийн удирдлагаар хангаж, цаг хугацаанд нь зохион байгуулахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т даалгасугай.
4. Гамшгаас хамгаалах сургууль явуулахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхийг  нийслэлийн Гамшгаас хамгаалах албадын дарга, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
5. Энэ захирамжийн хэрэгжилтийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны дотор танилцуулахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                              Э.БАТ-ҮҮЛ