Үнэлгээний хороо байгуулах тухай

2014-01-08 00:00:00
2014 оны 01 сарын 03 өдөр                                               дугаар А/03                                Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.1, 46.3,  47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол оруулах тухай” 4/46, “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1098 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн төсвийн хөрөнгөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалга /Баянзүрх, 11 дүгээр хороо/, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орцын хэсгийн тохижилтын ажил, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсгийн талбайн тохижилтын ажил, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн услалтын системийн ажил II ээлж,  Эмээлтийн шинэ суурьшлын бүсийн цэвэр усны хайгуул судалгаа /Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг/-ны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог  хавсралтаар тус тус баталсугай.
  
            2.Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох    хууль тогтоомжид  нийцүүлэн зохион байгуулж,  гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд  даалгасугай. 
         
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ 
ОРУУЛАЛТ АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                    С.ОЧИРБАТ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
01 дүгээр  сарын 03-ны өдрийн
А/03 дугаар захирамжийн
                                                                            хавсралт
 
 
 
 
 
 
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО 
 
 
Дарга:                                     
 
Т.Бат-Эрдэнэ   Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
 
Гишүүд:                                 М.Баярмаа   Нийслэлийн Худалдан авах ажиллагааны  газрын  мэргэжилтэн
 
    Ж.Амармаа   Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн
 
    З.Ганбаатар   “Ногоон шугам” Төрийн бус байгууллагын гишүүн /зөвшилцснөөр/
 
Нарийн бичгийн дарга:                                         
 
 
  Б.Ганбат   Нийслэлийн Худалдан авах ажиллагааны  газрын  мэргэжилтэн