Япон Улсын Токио хотод болох сургалтанд оролцуулах тухай

2014-01-03 00:00:00
2014 оны 01 сарын 03 өдөр                                         дугаар А/02                                           Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “З”, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Япон Улсын Токио хотод болох “ЖАЙКА” Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих ба тэдэнд нийцтэй ажлын байрыг бий болгох” сэдэвт J1300641 дугаарт сургалтанд оролцож туршлага судлах зорилгоор        2014 оны 01 дүгээр сарын 08-наас 23-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайг томилон явуулсугай.
2. Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ц.Буяндалайд даалгасугай.
 
  
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                        С.ОЧИРБАТ