Томилолтоор ажиллуулах тухай

2013-12-31 00:00:00
2013 оны 12 сарын 31 өдөр                                      дугаар А/1155                                      Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь  хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 1. Баруун Европын орнуудад зохиогдох сургалт, үзэсгэлэнд оролцуулж туршлага судлуулах зорилгоор нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяаг 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 13-ны өдрүүдэд  ХБНГУ-ын Берлин, ХБНШУ-ын Берн, БНТУ-ын Истанбул, БНИУ-ын Ром, Милан, БНФУ-ын Парис зэрэг хотуудад томилон ажиллуулсугай.
2. Албан томилолтын зардлыг холбогдох журмын дагуу нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагааны зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяад даалгасугай.
3. Албан томилолтын тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралд тайлагнаж, илтгэх хуудсыг Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст хүргүүлэхийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяад даалгасугай.
 
 
 
                            
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ
ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                             С.ОЧИРБАТ