Төсөл хэрэгжүүлэгчийн нэр өөрчлөх тухай

2013-12-30 00:00:00
2013 оны 12 сарын 30 өдөр                               дугаар А/1153                                             Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2013 оны 22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчим /ГХДТ-2013/1/-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжүүлэгчээр шалгарсан “Хера холдинг групп” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх нэрийг “ХераПропертийз” ХХК болгон өөрчилсүгэй.
2. “ХераПропертийз” ХХК-тай холбоотой аливаа хариуцлагыг “Хера холдинг групп” ХХК-д бүрэн хариуцуулсугай. 
3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэх компаний нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хяналт тавьж ажиллахыг  Гэр хорооллын хөгжлийн газар  /Ш.Ганхуяг/-т даалгасугай.
      
 
                                                                                                   
           
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ                                               
ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ
ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                               С.ОЧИРБАТ