Төсөл хэрэгжүүлэгчийн нэр өөрчлөх тухай

2013-12-30 00:00:00
2013 оны 12 сарын 30 өдөр                                     дугаар А/1152                                          Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2013 оны 22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр,       14 дүгээр хороолол орчим /ХЕТ-2013-2/-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжүүлэгчээр шалгарсан “Бүрд констракшн” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх нэрийг “Бүрд констракшны Гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК болгон өөрчилсүгэй.
 
2. “Бүрд констракшны Гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК-тай холбоотой аливаа хариуцлагыг “Бүрд констракшн” ХХК-д бүрэн хариуцуулсугай.
 
3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэх компаний нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хяналт тавьж ажиллахыг  Гэр хорооллын хөгжлийн газар  /Ш.Ганхуяг/-т даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ
ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                               С.ОЧИРБАТ