Төсөл хэрэгжүүлэгчийн нэр өөрчлөх тухай

2013-12-30 00:00:00
2013 оны 12 сарын 30 өдөр                                             дугаар А/1151                                   Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2013 оны 22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:                                
1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр,  Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчим /ГХДТ-2013/2/-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжүүлэгчээр шалгарсан “Назу групп” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх нэрийг “Назу Проперти” ХХК болгон өөрчилсүгэй.
2. “Назу Проперти” ХХК-тай холбоотой аливаа хариуцлагыг “Назу групп” ХХК-д бүрэн хариуцуулсугай.
3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэх компаний нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хяналт тавьж ажиллахыг  Гэр хорооллын хөгжлийн газар  /Ш.Ганхуяг/-т даалгасугай.
                                                
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ
ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                               С.ОЧИРБАТ