Төсөл хэрэгжүүлэгчийн нэр өөрчлөх тухай

2013-12-30 00:00:00
2013 оны 12 сарын 30 өдөр                                     дугаар А/1150                                       Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2013 оны 22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр,        14 дүгээр хороолол орчим /ХЕТ-2013-2/-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжүүлэгчээр шалгарсан “Моннис” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх нэрийг “Моннис Урбан Девелопмент” ХХК болгон өөрчилсүгэй.
2. “Моннис Урбан Девелопмент” ХХК-тай холбоотой аливаа хариуцлагыг “Моннис” ХХК-д бүрэн хариуцуулсугай.
3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэх компаний нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хяналт тавьж ажиллахыг  Гэр хорооллын хөгжлийн газар  /Ш.Ганхуяг/-т даалгасугай.
 
                                                                                          
 
                                                                                                         
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ
ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                               С.ОЧИРБАТ