Ажлын хэсэг байгуулах тухай

2013-12-27 00:00:00
2013 оны 12 сарын 27 өдөр                                         дугаар А/1149                                   Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны   322 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.      Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2013 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн  бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар,  ажлын удирдамж, үнэлгээний ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Нэгжүүдийн 2013 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ байгууллагуудын дүрмээр хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагааны бүтээмжийн байдал, бүтэц зохион байгуулалт, орон тоо, чиг үүргийн давхардал, хийдэл, албан хаагчдын ажлын ачаалал, төрийн албаны болон албан хэрэг хөтлөлтийн заавар стандартын хэрэгжилтэд үзлэг шалгалт хийж, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулан танилцуулахыг үнэлгээний ажлын хэсгийн ахлагч нарт даалгасугай.
3. Нэгжүүдийн 2013 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний нэгдсэн дүнг журамд заасан хугацаанд нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Зохион байгуулах ажлын хэсгийн дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болгосугай.
 
 
                                   
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                                    Н.БАТАА
                           
 
 
 
 
 
 

 
                                                                   
 
 Нийслэлийн  Засаг  даргын  2013 оны
12 дугаар сарын  27- ны өдрийн
А/1149 дүгээр захирамжийн 1 дүгээр
хавсралт
 
 
 
 
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын
2013 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ
хийх  ажлыг  зохион байгуулах ажлын хэсгийн  бүрэлдэхүүн
 
 
Ажлын хэсгийн дарга:
Ё.Гэрэлчулуун          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
 
Ажлын хэсгийн гишүүд:                                                       
Д.Батмөнх                Нийслэлийн Засаг даргын зөвлөх
Л.Ганхөлөг               Нийслэлийн Засаг даргын зөвлөх
Ү.Ганболд                 Нийслэлийн Засагдаргын Тамгын газрын
            Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
С.Отгонгэрэл           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
            Хууль,эрх зүйн хэлтсийн дарга
С.Баярбаатар          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
            Стратегийн  бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга
Э.Ганхүү                   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
            Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
М.Отгонбаяр            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
            Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
Ж.Болдбаатар         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
            Цэргийн штабын  дарга, хурандаа
Э.Энхцэцэг               Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга
О.Нарантуяа            Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
Т.Батбаяр                 Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны
            Тохижилт,  хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга
 
Нарийн бичгийн дарга:
Х.Гантулга                Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт
                                    шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2013 оны
12 дугаар сарын 27- ны өдрийн
А/1149 дүгээр захирамжийн 2 дугаар
хавсралт
 
 
 
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд,
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагчийн харъяа байгууллагуудын 2013 оны үйл
ажиллагааны үр дүнг үнэлэх ажлын удирдамж
Нэг. Зорилго: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газруудын 2013 онд дэвшүүлсэн зорилт, түүний үйл ажиллагааны үр дүнд хийх хяналт шинжилгээ, үнэлгээ нь бүх шатанд ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлэх, санаачлагыг өрнүүлэх замаар амжилтыг бататгах, хүндрэл бэрхшээлийг арилгаж иргэдэд үйлчлэх, төрийн ажил үйлчилгээнд чанарын ахиц дэвшил гаргах, бодлогын зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, тогтоол шийдвэрийн биелэлтийг бүрэн хангахад оршино.
Хоёр. Эрх зүйн үндэс:Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ыг баталсан Монгол улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоол болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг баталсан нийслэлийн Засаг даргын 2013 оны  А/1146 дугаар захирамжийг тус тус  эрх зүйн үндэс болно.
Гурав. Чиглэл: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2013 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэхдээ дараах чиглэлүүдийн онцгойлон дүгнэнэ.  
·         Байгууллагуудын дүрмээр хүлээсэн үүрэг, үйл ажиллагааны бүтээмжийн байдал, бүтэц зохион байгуулалт, орон тоо, чиг үүргийн давхардал, хийдэл, албан хаагчдын ажлын ачаалал, ажлын байрны тодорхойлолт, тэдгээрийн хэрэгжилт
·         Төрийн албаны стандарт /төрийн албан хаагчийн томилгоо, хувийн хэргийн бүрдүүлэлт, үр дүнгийн гэрээ, түүний хэрэгжилт, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэсэн байдал, төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг хөгжүүлэх сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт, үр дүн/
·         Төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар, стандартын хэрэгжилт /баримт бичгийн нэр, томьёо, үг хэллэг, утга найруулга, монгол хэл бичгийн дүрмийн шаардлага хангасан байдал, баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавигдах шаардлага/
·         Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнг тодорхойлох
·         Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилтийн үр дүнг тооцох
·         Шинэ ажил, санаачлагыг илрүүлэх, дэмжих, иргэдэд хүрсэн бүтээлч ажлуудын үр дүнг тооцох
·         Эдийн засаг, нийгмийн тухайн жилийн зорилтын биелэлтийг хангуулахад чиглэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж оролцсон байдлыг дүгнэх
·         Иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох
·         Мэдээллийн ил тод байдлыг холбогдох хууль, тогтоол, захирамжийн дагуу хангуулан ажилласан байдал
·         Дүүргүүдийн Төсвийн Ерөнхийлөн захирагч нартай байгуулсан “Бүтээгдэхүүн нийлүүлэх, санхүүжүүлэх тухай гэрээ” болон нэгжүүдийн Ерөнхий менежерүүдтэй байгуулсан “Үр дүнгийн гэрээ”-нүүдийн биелэлтийг дүгнэх
·         Тайлант оны ажлын ололт, амжилтыг баталгаажуулахад үнэлгээний ажлын зорилго оршино.
 Дөрөв. Хамрагдах байгууллага, нэгжүүд:
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албны хэлтэсүүд, Нийслэлийн дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харъяа,  нийслэлийн төсөвт болон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, дүүрэг тус бүрээс шалгарсан  тэргүүний хороод хамрагдана.
Тав. Хугацаа: Үнэлгээний ажлын хэсгүүд 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 17-ны өдрүүдэд байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан батлагдсан хувиарийн дагуу ажлын 10 хоногт багтаан нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүнг үнэлнэ.
 Зургаа. Зохион байгуулалт:
 -         Зохион байгуулах ажлын хэсэг нь үнэлгээний ажлын хэсгүүдийн тайлан, танилцуулгуудыг сонсож, үнэлгээний дүнг нэгтгэн Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. 
·         Тухайн байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлэхдээ Үнэлгээний ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана.
·         Тухайн жилд хийсэн ажлын ололт амжилт, цаашид анхаарах асуудлыг байгууллагын хамт олонд урьдчилан танилцуулна.
·         Байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлсэн талаарх нэгдсэн дүнг Үнэлгээний ажлын хэсэг багаар хэлэлцэн гаргах бөгөөд үнэлгээний хуудсанд ажлын хэсгийн ахлагч гарын үсэг зурж баталгаажуулна. Үнэлгээний бодит байдлыг тухайн ажлын хэсэг, гишүүд хариуцна.
·          Үнэлгээний ажлын хэсэг хяналт шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнг Зохион байгуулах ажлын хэсэгт танилцуулахдаа байгууллага, нэгжүүдийн тухайн жилд хийсэн ажлын ололт амжилт, алдаа дутагдал, анхаарах зүйлс, иргэдэд хүрсэн онцлог ажлуудын талаар илтгэх хуудсандаа тусгана.
·         Байгууллага, нэгжүүдийн удирдлагууд Үнэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаа албан хаагчдыг дээрх хугацаанд удирдамжийг хэрэгжүүлэх бүхий л боломжийг хангах арга хэмжээ авна.