Тайлан мэдээ нэгтгэх тухай

2013-12-30 00:00:00
2013 оны 12 сарын 27 өдөр                                            дугаар А/1148                                Улаанбаатар хот
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49.5 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих журмын 4.3, 4.4, 4.5 дахь, Сангийн сайдын 2012 оны 264 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журмын 3.5 дахь зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, харьяа алба, хэлтэс болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон урсгал зардлаар хийгдэж буй худалдан авалтын явц, гэрээний хэрэгжилтийн талаарх тайлан мэдээг нэгтгэн хүргүүлэх маягтыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.           
2.Тайлан мэдээг сар, улирлаар гарган, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, харьяа алба, хэлтэс болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3. Тайлан мэдээг нэгтгэн тайлагнах, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т даалгасугай.
 
 
 
                       
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                      Н.БАТАА