2013 оны 12 сарын 27 өдөр дугаар А/1147 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Засгийн газрын 2011 оны “Журам батлах тухай” 62 дугаар тогтоолын 3.1, 3.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ Н.БАТАА