Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам батлах тухай

2013-12-30 00:00:00
2013 оны 12 сарын 27 өдөр                                   дугаар А/1146                                         Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
            1. “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг хавсралтаар баталсугай.
            2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
            3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Ажил дүгнэх журам батлах тухай" 2010 оны 784, “Бодлогын зорилтууд, удирдлагын шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн нэгдсэн мэдээ гаргах журам батлах тухай” 2010 оны 392 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН         
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                            Н.БАТАА
 

 
Нийслэлийн  Засаг  даргын  2013 оны
12 дугаар сарын  27 - ны өдрийн
А/1146 дугаар захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,
 ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
 
 
            Нэг. Зорилго
 
Монгол улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот болон төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үр дүнгийн үнэлгээ хийх ажиллагааг зохицуулахад оршино.
 
            Хоёр. Журамд хэрэглэсэн зарим нэр томъёоны тодорхойлолт
 
            2.1. Журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
“Мэдээ тайлан“ гэж  тухайн байгууллагын улирал, хагас жилийн болон  жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан, Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн  гэрээний биелэлтийн илтгэх хуудас, захирамжлалын баримт бичгүүдийн гүйцэтгэлийн тухай мэдээ, бодлогын зорилтуудын хэрэгжилтийн мэдээ  болон өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, бусад мэдээ, судалгаа, цаг үеийн шуурхай мэдээллүүдийг;
 
“Илгээгч” гэж мэдээ тайланг нэгтгэн боловсруулж, хүлээн авагчид хүргүүлж байгаа нэгжийг;
 
“Хүлээн авагч”  гэж  мэдээ, тайланг хүлээн авч байгаа нэгжийг;
 
“Нэгж”  гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсүүд, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороо, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд, Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, төсөвт байгууллагуудыг;
 
“Зохион байгуулах ажлын хэсэг” гэж нэгжүүдийн тухайн жилийн үйл ажиллагаанд хийх үр дүнд суурилсан нэгтгэн дүгнэх үнэлгээний ажлыг удирдан зохион байгуулах, Үнэлгээний ажлын хэсгүүдийн ажлын үр дүнг нэгтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг;
 
“Үнэлгээний ажлын хэсэг” гэж нэгжүүдийн тухайн жилийн үйл ажиллагаанд хийх үр дүнд суурилсан нэгтгэн дүгнэх үнэлгээний ажлыг газар дээр нь зохион байгуулаж, үр дүнгээ Зохион байгуулах ажлын хэсэгт тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийг;
2
 
“Бодлогын зорилт” гэж Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн удирдлагаас баримталж байгаа бодлого, шийдвэрүүд /хавсралтаар батлагдсан шалгуур үзүүлэлтүүд/-ийг;
 
“Үндсэн үзүүлэлт” гэж Нийслэлийн Засаг даргын өмнө тухайн байгууллагын дүрмээр хүлээсэн үүргүүдийг;
 
“Бусад үзүүлэлт” гэж дээр дурдсан үзүүлэлтүүдээс гадна байгууллагын дотоод үйл ажиллагаа, үндсэн үүргээ биелүүлэхэд чиглэгдсэн зохион байгуулалтын шинж чанартай ажил, үйлчилгээний үзүүлэлтүүд буюу хавсралтаар батлагдсан шалгуур үзүүлэлтүүдийг;
 
“Хэрэглэгчийн үнэлгээ” гэж байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүн, иргэдэд үзүүлж буй тухайн байгууллагын ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн түвшингийн талаар иргэдээс өгсөн үнэлгээ, сэтгэл ханамжийн судалгааны дүн гэж ойлгоно.
 
            Гурав. Эрх зүйн болон бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан тухай мэдээлэх, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх
 
            3.1. Нэгжүүд нь (цаашид илгээгч гэх) нь холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнгээ үнэн зөв, товч тодорхой энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу тайлагнаж, мэдээлэх үүрэгтэй.
 
            3.2. Илгээгчээс  ирүүлэх мэдээ, тайлан нь дараах шаардлагыг хангасан байна.
3.2.1  Үйл ажиллагааны гүйцэтгэлийг бүрэн багтаасан байх;
3.2.2  Тайлант хугацааг бүрэн хамруулсан байх;
3.2.3 Иж  бүрэн, үнэн зөв, товч тодорхой байх;
3.2.4  Холбогдох заавар журмын дагуу боловсруулсан, албан бичиг хэргийн  стандартыг хангасан, үг үсгийн болон хэл найруулгын хувьд алдаагүй, тоо баримт зөрөөгүй байх;
3.2.5  Тогтоосон хугацаанд ирүүлсэн байх;
3.2.6 Нийслэлийн хэмжээнд тухайн чиглэлээр  хийгдсэн ажлыг бүрэн хамруулж, үйл ажиллагааны үр дүн,  гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийн  үндэслэл, шалтгааныг тодорхой гаргасан байх;
3.2.7 Мэдээ, тайлан нь байгууллагынхаа Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжээр шинжилгээ хийгдэж баталгаажсан байх.
3.2.8 Тайлангийн төгсгөлд тайланг нэгтгэн гаргасан ажилтан, тайлантай танилцаж зөвшөөрсөн байгууллагын дарга нэр, албан тушаалаа бичиж гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байх.
 
            3.3. Илгээгчээс ирүүлэх мэдээ, тайлангийн хугацааг шаардлагатай тохиолдолд хүлээн авагч өөрчилж болно. Энэ тохиолдолд албан бичгээр мэдэгдэнэ. Шинээр гарсан тогтоол шийдвэр, захирамжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайлан мэдээг гаргахдаа тогтоол, захирамжийг биелүүлэх хугацаа заагдсан тохиолдолд  дурдсан  хугацаанд нь, хугацаа тодорхойгүй тохиолдолд гарсан өдрөөс  хойш 3 сарын дараа Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст ирүүлнэ.
3
 
            3.4. Илгээгчээс цаг үеийн асуудлаар шуурхай мэдээ, тайланг гаргуулахад энэ журмын 5,2 дахь зохицуулалт хамаарахгүй.
 
            3.5. Илгээгчээс ирүүлэх “Байгууллагын хагас, бүтэн жилийн үйл ажиллагааны тайлан” тогтоосон жишиг загварын дагуу боловсруулагдсан байна.
 
3.5.1. Байгууллага нэгжийн тайлан нь дараах таван бүлэгтэй байна.
      Нэг       -  “Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүн”
      Хоёр     - “Бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын үр дүн”
Гурав   - “Байгууллагын үйл ажиллагааны үр дүн”
Дөрөв  - “Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал”
Тав      - “Бусад мэдээлэл” 
 
3.5.2. Тайлангийн бүлэг тус бүрт бүрэн тусгасан байх шаардлагатай мэдээллийн дараалал:
 
3.5.2.1. Нэгдүгээр бүлэгт;
 
·         Үндэсний хөгжлийн цогц  бодлогын хэрэгжилттэй холбоотой мэдээлэл
·         Засгийн газрын үйл ажиллагааны   хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл
·         Үндэсний хөтөлбөрүүдийн   хэрэгжилттэй холбоотой мэдээлэл
·         Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны   хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл тус тус багтсан байна.
 
3.5.2.2. Хоёрдугаар бүлэгт;
·         Монгол Улсын  эдийн засаг,  нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт, Улсын төсөв, зээл, тусламжийн   хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа   төслүүдийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл
·         Хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамжийн   хэрэгжилттэй холбоотой мэдээлэл
·         Нийслэлийн Эдийн засаг, нийгмийн зорилтод тусгагдсан, тухайн байгууллагаас хийж гүйцэтгэх ажлын хэрэгжилт, үр дүнтэй холбоотой мэдээлэл
·         Нийслэлийн удирдлагаас цаг үеийн асуудлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй холбогдолтой мэдээлэл
·         Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдолтой мэдээлэл
·         Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл тус тус багтсан байна.
 
3.5.2.3. Гуравдугаар бүлэгт;
·         Төсвийн ерөнхийлөн захирагчаас ерөнхий менежертэй байгуулсан  үр дүнгийн гэрээний хэрэгжилт, байгууллагын дүрмээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл
·         Байгууллагаас тухайн жилд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлттэй холбоотой мэдээлэл тус тус багтсан байна.
 
 
 
4
 
3.5.2.4. Дөрөвдүгээр бүлэгт;
·         Үйл ажиллагааны ил тод,   нээлттэй байдлыг ханган ажилласан талаарх мэдээлэл
·         Төсөв, санхүүгийн ил тод    байдлын  хэрэгжилттэй холбоотой мэдээлэл
·         Байгууллагын үйл ажиллагаанд иргэд олон нийтийг татан оролцуулсан тухай мэдээлэл
·         Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн талаар авсан хэрэглэгчийн үнэлгээний тухай мэдээлэл тус тус багтсан байна.
 
3.5.2.5. Тавдугаар бүлэгт;
·         Хүний нөөцийн бодлогын хэрэгжилттэй холбоотой мэдээлэл
·         Тухайн байгууллагын цаг үеийн ажлын онцлогтой холбогдох бусад мэдээлэл тус тус багтсан байна.
 
            Дөрөв . Мэдээ, тайлан илгээгчийн үүрэг
 
            4.1. Мэдээ, тайлан илгээгч нь холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичгийг хэрэгжилтийн явц, үйл ажиллагааны үр дүнгийн талаар удирдлагыг шуурхай үнэн зөв мэдээллээр хангаж, тухайн асуудлаар удирдлагаас явуулах бодлого, гаргах шийдвэрт тусгуулах ажил хэрэгч санал, санаачлагыг оруулахад нөлөөлөх үүрэгтэй.
 
4.2. Илгээгч нь энэхүү журмын 3.1, 3.5 дахь заалтад заасан шаардлагыг бүрэн хангасан  мэдээ, тайланг боловсруулж  ирүүлнэ.
 
4.3. Илгээгч нь цаасан суурьтай мэдээ, тайланг хүлээн авагчийн бичиг хэргээр, цахим суурьтай мэдээ, тайланг хүлээн авагчийн цахим шуудангийн хаягаар дамжуулан ирүүлнэ.     
        
4.4. Илгээгч нь шаардлага хангаагүй, тоо баримт зөрүүтэй шалтгаанаар хүлээн авагчаас буцаагдсан мэдээ, тайланг тогтоосон дахин боловсруулж хүргүүлнэ.
 
4.5. Илгээгч нь мэдээ, тайланд дурьдагдсан бүхий л асуудлын үнэн зөвийг бүрэн хариуцна.
 
            Тав. Мэдээ, тайланг хүлээн авагчийн үүрэг
 
5.1. Илгээгчээс ирүүлсэн цаасан суурьтай мэдээ, тайланг  хүлээн авагчийн бичиг хэрэг хариуцсан ажилтан ирсэн бичгийн бүртгэлд бүртгэж, холбогдох зохион байгуулалтын бүтцийн нэгж /албан хаагч/-д  хугацаанд нь  хүргүүлнэ. Цахим шуудангаар ирүүлсэн тохиолдолд хүлээн авагч илгээгчид хүлээн авсан тухай хариу мэдээлнэ.
 
5.2. Хүлээн авагч нь илгээгчээс ирүүлсэн мэдээ тайланд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний  дүнг холбогдох удирдлагуудад танилцуулж мэдээллээр хангана.
 
5.3. Хүлээн авагч нь мэдээ тайлантай холбоотой асуудлаар илгээгчид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.
5
 
5.4. Шаардлага хангаагүй мэдээ, тайланг хүлээн авахаас татгалзаж,  энэ тухай илгээгчид мэдэгдэж, дахин ирүүлэх хугацаа тогтоож гүйцэтгүүлнэ.  
   
            Зургаа. Мэдээ тайланд үнэлгээ өгөх
 
6.1. Хүлээн авагч нь илгээгчээс ирүүлсэн мэдээ, тайлангийн боловсруулалтын байдал, ирүүлсэн хугацаанд тухай бүр нь бүртгэл хөтлөн, үнэлгээ өгөх бөгөөд энэ үнэлгээ нь  илгээгчийн үйл ажиллагааг дүгнэх шалгуур үзүүлэлтийн харгалзах нэг үзүүлэлт  болно.
 
            Долоо. Байгууллагуудын үйл ажиллагаанд хийх хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын хугацаа, хэлбэр, төрөл, зохион байгуулалт:
 
7.1. Үр дүнд суурилсан нэгтгэн дүгнэх үнэлгээ:
 
            7.1.1. Нэгжүүдийн тухайн жилийн үйл ажиллагаанд хийх үр дүнд суурилсан, нэгтгэн дүгнэх үнэлгээний ажлыг дараа жилийн нэгдүгээр улирлын эхний хагаст багтаан зохион байгуулна.
 
            7.1.2. Тухайн жилийн үйл ажиллагаанд хийх үр дүнд суурилсан нэгтгэн дүгнэх үнэлгээний ажилд нэгжүүд хамрагдна.
 
            7.1.3. Байгууллага, нэгжүүдийн тухайн жилийн үйл ажиллагаанд үр дүнд суурилсан нэгтгэн дүгнэх үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг болон үнэлгээний ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга томилж, ажлын удирдамжийг батална. 
 
            7.1.4. Байгууллага, нэгжүүд тухайн жилийн үйл ажиллагааныхаа тайланг хэрэглэгчдийн дунд явуулсан сэтгэл ханамжийн үнэлгээний  тайланг хавсарган хамт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан хугацаанд ирүүлнэ. 
 
            7.1.5. Үнэлгээний ажлын хэсэг байгууллага, нэгжүүдээс ирүүлсэн тухайн жилийн үйл ажиллагааны  тайланг судалж, тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ,  үнэлгээний нийтлэг журам” болон энэхүү журамд заасан үзүүлэлт, аргачлалын дагуу үр дүнд суурилсан нэгтгэн дүгнэх үнэлгээг батлагдсан удирдамжийн дагуу хийж, дүнг Зохион байгуулах ажлын хэсэгт танилцуулна.
 
            7.1.6. Зохион байгуулах ажлын хэсэг нь Үнэлгээний ажлын хэсгүүдийн тайланг сонсож, хянан баталгаажуулсны дараа нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нарт танилцуулан, санал дүгнэлтийг авч Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн эцсийн шийдвэрийг гаргуулна.
 
            7.1.7. Тухайн жилд шинээр үүсгэн байгуулагдсан болон энэхүү журамд ажил дүгнэх шалгуур үзүүлэлтүүд нь тусгагдаагүй байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэхээр болсон тохиолдолд Үнэлгээний ажлын хэсэг шалгуур үзүүлэлтийг нь боловсруулан дүгнэнэ.
 
 
6
 
1.2.        Тогтмол хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ:
 
            7.2.1. Нутгийн захиргааны байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагаанд тогтмол хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ”,”Үр дүнд суурилсан үнэлгээ”, “Үр дүнд суурилсан явцын үнэлгээ”, “Хамтарсан үнэлгээ” гэсэн  хэлбэрээр, урьдчилсан, явцын, нэтгэн дүгнэх гэсэн төрлөөр хийнэ.
 
            7.2.2. Нийслэлийн хэмжээнд тухайн жилд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөгөөг жил бүрийн 3 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга батлан “ Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн нэгдсэн систем”-д байршуулна.
 
            7.2.3. Нийслэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс хариуцан зохион байгуулна.
 
            Найм. Хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын арга, аргачлал
 
8.1. Нэгжүүдийн үйл ажиллагаанд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний  нийтлэг  журам”-ыг баримтлан гүйцэтгэх бөгөөд энэхүү журмын хавсралтаар батлагдсан шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан  дараах загвар аргачлалаар гүйцэтгэнэ.
 
8.2.  Нийслэлийн удирдлагаас цаг үеийн ажил төрлийн асуудлаар өгсөн үүрэг даалгаврын гүйцэтгэлийг үнэлэхдээ тухайн байгууллага нэгжид өгсөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн явцын үнэлгээг суурь болгон авч,  нийслэлийн удирдлагуудаас өгсөн үнэлгээтэй харьцуулан үнэлнэ.
 
8.3. Байгууллага, нэгжүүдийн үнэлгээнд нийт үнэлгээний 30 хувийг бодлогын зорилтын оноо, 30 хувийг үндсэн үзүүлэлтийн оноо, 10 хувийг байгууллагын ил тод байдлын үзүүлэлтийн оноо, 10 хувийг шинэ санаачилга, үр дүнгийн оноо, 20 хувийг хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээний оноо тус тус эзлэх бөгөөд дараах 2 томъёогоор тооцоолно.
  Шалгуур үзүүлэлт1 + Шалгуур үзүүлэлт 2 +..........Шалгуур үзүүллэлтn
Дундаж үнэлгээ =
n
   
  Дундаж Ү1 х 30+Дундаж Ү2 х 20+ Дундаж Ү3 х 20+ Дундаж Ү4 х 10+  Дундаж Ү5 х 20
Ерөнхий үнэлгээ=
100
 
8.4. Үйл ажиллагааны үр дүнгийн ерөнхий үнэлгээг дараах байдлаар ангилна.
 
Бүрэн хангалттай                                         90.0  – 100. 0
Хангалттай 80.0  – 89.9
Ажил сайжруулах шаардлагатай                70.0  – 79.9
Хангалтгүй 0.0    –  69.9
 
7
 
Байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагааны
үнэлгээний үлгэрчилсэн загвар
 
д/д Шалгуур үзүүлэлтүүд Үнэлгээний
хувь
Үнэлгээний
оноо
1. А. Бодлогын зорилт Шалгуур үзүүлэлт -1 93.5 % Авбал зохих оноо 30.0
Шалгуур үзүүлэлт - 2 86.7 %
Шалгуур үзүүлэлт - 3 94.6 %
Шалгуур үзүүлэлт - 4  
  Шалгуур үзүүлэлт - 5  
Дундаж үнэлгээ 90.8 % 28.3
2. Б. Эрүүл аюулгүй байдлын индекс, Дүрмээр хүлээсэн үүрэг Шалгуур үзүүлэлт -1 89.2 % Авбал зохих оноо 30.0
Шалгуур үзүүлэлт - 2 95.0 %
Шалгуур үзүүлэлт - 3 92.4 %
Дундаж үнэлгээ 91.9 % 29.3
3. В. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал Шалгуур үзүүлэлт -1 97.0 % Авбал зохих оноо 10.0
Шалгуур үзүүлэлт - 2 88.3 %
Шалгуур үзүүлэлт - 3 91.6 %
Дундаж үнэлгээ 92.3 % 9.2
4. Г.Шинэ санаачилга,
үр дүн
Тухайн байгууллагын үйл ажиллагааы зардал хямдруулах, төсөв хэмнэх бодлогын чанартай арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнг тооцсон байх) 88.3 % Авбал зохих оноо 10.0
Дундаж үнэлгээ 88.3 % 8.9
5 Д. Хэрэглэгчийн
үнэлгээ
Байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүн, иргэдэд үзүүлж буй төрийн ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн түвшингийн талаар иргэдээс өгсөн үнэлгээ, сэтгэл ханамжийн судалгааны дүн 84.5 % Авбал зохих оноо 20.0
Дундаж үнэлгээ 84.5 % 18.9
ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ
(Дундаж үнэлгээ + Дундаж үнэлгээ2 + Дундаж үнэлгээ)
94.6
 
(Жич: Энэхүү загварт ашигласан үнэлгээний хувь, оноо нь жишээ загвар болохыг анхаарна уу.)
 
 
8
 
            Ес. Ажлын үр дүнтэй холбогдуулан олгох урамшуулал, тооцох хариуцлага
 
9.1. Нутгийн захиргааны байгууллага нэгжүүдийн тухайн жилийн үйл ажиллагаанд хийсэн үр дүнд суурилсан, нэгтгэн дүгнэх үнэлгээний дүнг үндэслэн  Зохион байгуулах ажлын хэсгээс дараах шийдвэрийн төслийг Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
 
            9.1.1. Тухайн жилийн үйл ажиллагааныхаа үр дүнгээр “Бүрэн хангалттай” буюу 90.0-ээс дээш үнэлгээ авсан байгууллага, нэгжийн хамт олныг өргөмжлөл, мөнгөн шагналаар, удирдлагыг мөнгөн шагналын 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж урамшуулахаар;
 
            9.1.2. Тухайн жилийн үйл ажиллагааныхаа үр дүнгээр “Ажил сайжруулах шаардлагатай” буюу 79.9-өөс бага оноо авсан, эсхүл өмнөх жилийн хүрсэн түвшингээсээ ажлын үзүүлэлт нь илт буурсан байгууллага, нэгжийн удирдлагад сануулах, цалин, хөлсийг бууруулах, сахилгын шийтгэл ногдуулахаар;
 
            9.1.3. Тухайн жилийн үйл ажиллагааныхаа үр дүнгээр “Хангалтгүй” буюу 69.9-өөс бага оноо авсан бол тухайн байгууллага, нэгжийн удирдлагыг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулахаар;
 
 
 
 
 
 
--------------------оОо--------------------
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн нутгийн захиргааны
байгууллагуудын үйл ажиллагааны үр
дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх
журмын нэгдүгээр хавсралт
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,
ҮНЭЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ХУВААРЬ
 
Тайлан мэдээний нэр Анхан шатны тайлан мэдээ  
Гаргах байгууллага Хугацаа (сар, өдөр) Хүлээн авах байгуул-лага Тайлан мэдээг нэгтгэн хүргүүлэх дээд шатны байгууллагын нэр, хугацаа
1 Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан Нутгийн захиргааны байгууллагууд 01.15 НЗДТГ-ын НЗУХ ТАЗ
01.17
2 Төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчлийн мэдээ Нутгийн захиргааны байгууллагууд 01.01
07.01
НЗДТГ-ын НЗУХ ТАЗ
01.15
07.15
3 Авилгын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн тайлан Нутгийн захиргааны байгууллагууд 01.15 НЗДТГ-ын НЗУХ АТГ
01.20
4 Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын ажилтнуудын /төрийн захиргаа, улс төр, төрийн тусгай/ нэрийн жагсаалт Нутгийн захиргааны байгууллагууд 01.05 НЗДТГ-ын НЗУХ АТГ
01.15
5 ХАСХОМ-ын тайлан Нутгийн захиргааны байгууллагууд 02.01 НЗДТГ-ын НЗУХ АТГ
03/01
6 Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын биелэлтийн тайлан Нутгийн захиргааны байгууллагууд 01.05 НЗДТГ-ын СБТХ ЭЗХЯ
02.01
7 Монгол Улсын Их хурлын болон Засгийн газрын тогтоол, албан даалгавар, тэмдэглэлийн биелэлтийн мэдээ Дүүргийн ЗДТГ, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд 01.05
07.05
НЗДТГ-ын ХШҮХ ЗГХЭГ
01.10
07.10
8 Монгол Улсын Засгийн  газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн мэдээ Нутгийн захиргааны байгууллагууд 01.05
05.10
НЗДТГ-ын СБТХ ЗГХЭГ
02.01
06.01
 
9 Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийн мэдээ Нийслэлийн  Засаг даргын хэрэгжүүлэгч бүх агентлаг, харьяа газрууд 01.05
06.10
НЗДТГ-ын СБТХ  
ЭЗХЯ
02.01
07.01
10 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн мэдээ Нутгийн захиргааны байгууллагууд 01.15
10.15
 
НЗДТГ-ын СБТХ ЗГХЭГ
НИТХ
03.15
11.15
11 Нийслэлийн эдийн засаг, нийгмийн тухай оны зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн мэдээ Нутгийн захиргааны байгууллагууд 01.15
07.05
10.15
 
НЗДТГ-ын СБТХ ЗГХЭГ
НИТХ
03.15
11.15
12 Байгууллагын сар бүрийн үйл
ажиллагааны мэдээлэл
Нутгийн захиргааны байгууллагууд Сар бүрийн   30-ны дотор НЗДТГ-ын НЗУХ ЗГХЭГ
Сар бүрийн 10
13 Нийслэлийн Засаг даргаас иргэдэд үзүүлж буй төрийн алба, ажил үйлчилгээний үр дүнгийн талаар иргэдийн дунд санал асуулга явуулсан дүнгий мэдээ Нутгийн захиргааны байгууллагууд 02.20 НЗДТГ-ын НЗУХ-ийн ИХАТ ЗГХЭГ
03.15
14 Үндэсний хөтөл-бөрийн биелэлтийн мэдээ Нутгийн захиргааны байгууллагууд 12.20 НЗДТГ-ын ТХАХ Холбогдох яам
02.10
15 Нийслэлд хэрэгжиж буй гадны орнуудын төсөл, хөтөлбөрийн биелэлтийн мэдээ Нутгийн захиргааны байгууллагууд 06.10
12.20
НЗДТГ-ын ТХАХ Холбогдох яам
02.10
16 Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилгын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн мэдээ /СС-290-р тушаал 5-р хавсралт/ НХОГ,НАЗГ, дүүргүүд болон эрх шилжсэн байгууллагууд Сар бүрийн     3-ны дотор НЗДТГ-ын СТСХ Холбогдох яам
Сар бүрийн 10-ны дотор
 
 
17 Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ Дүүргүүд,
ТЕЗ-н шууд харьяаны байгууллагууд
Сар бүрийн    4-ны дотор
Сар бүрийн      2-ны дотор
НЗДТГ-ын СТСХ Сангийн яам
Сар бүрийн   6-ны дотор
 
18 Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн хагас жил, бүтэн жилийн тайлан Дүүргүүд,
ТЕЗ-н шууд харьяаны байгууллагууд
02.25
07.15
НЗДТГ-ын СТСХ Сангийн яам
03.25
07.25
19 Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн улирлын тайлан ОНӨҮГазрууд Улирлын санхүүгийн тайланг дараа сарын 10-ны дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 сарын 10-ны дотор НЗДТГ-ын СТСХ  
20 Гадаад  харилцааны үйл ажиллагааны тайлан Нутгийн захиргааны байгууллагууд 12.20 НЗДТГ-ын ГХХ ГХЯ
12.25
21 Улаанбаатар хотоос Москва, Сөүл, Эрээн хотуудад суугаа төлөөлөгчдийн газрын хагас бүтэн жилийн тайлан Улаанбаатар хотоос гадаад орнуудад суугаа төлөөлөгчид 06.20
12.20
НЗДТГ-ын ГХХ ГХЯ
06.25
12.25
22 Гадаад улс оронд албан томилолтоор ажилласан тухай тайлан НЗД-ын захирамжаар Гадаад улс оронд зорчсон албан хаагчид 14 хоногийн дотор НЗДТГ-ын ГХХ ГХЯ
02.01
23 Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлан НЦГ
ЗЦГ
07.01
12.15
 
НЗДТГ-ын ХЭЗХ
ХЗЯ
01.15
07.15
24 Эрх зүйн ажлын тайлан Нутгийн захиргааны байгууллагууд 07.01
12.15
 
НЗДТГ-ын ХЭЗХ
ХЗЯ
01.15
07.15
25 Хүний эрхийн талаар хийсэн ажлын тайлан Нутгийн захиргааны байгууллагууд 06.15
12.15
НЗДТГ-ын ХЭЗХ
 
ХЗЯ
06.25
12.25
26 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгч-дийн хурал болон Тэргүүлэгчдийн хурлын тогтоолын биелэлтийн мэдээ Нутгийн захиргааны байгууллагууд 01.05
07.05
НЗДТГ-ын ХШҮХ НИТХ-ын ажлын албанд
01.20
07.20
27 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Засгийн газрын гишүүдтэй байгуулсан “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийн мэдээ НЗДТГ-ын хэлтсүүд 01.05 НЗДТГ-ын СБТХ Холбогдох яам
01.20
07.20
28 Нийслэлийн удирдлагуудын үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан Нутгийн захиргааны байгууллагууд 01.05
07.05
НЗДТГ-ын СБТХ Нийслэлийн удирдлагад
01.20
07.20
29 Нийслэлийн Удирдлагууд өгсөн үүрэг даалгаварын биелэлтийн мэдээ Үүрэг өгөгдсөн байгууллагууд 14 хоног тутам НЗДТГ-ын ХШҮХ Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд
14 хоног тутам
30 Нийслэлийн Засаг даргын захирамжуудын биелэлтийн мэдээ  Нутгийн захиргааны байгууллагууд 03.20
06.20
09.20
12.20
НЗДТГ-ын ХШҮХ Нийслэлийн удирдлагад
06.10
12.25
31 Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлын мэдээ ДЗДТГ,
НХААГ,
НХОГ, НАЗГ
14 хоног тутам НЗДТГ-ын ХШҮХ Нийслэлийн удирдлагад
сар бүрийн 10-ны дотор
32 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор батлагдсан дэд хөтөлбөрийн биелэлтийн мэдээ Нутгийн захиргааны байгууллагууд 01.05 НЗДТГ-ын ТХАХ НИТХ-ын ажлын албанд
03.20
33 Нийслэлийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, захиргааны зөрчлийн мэдээ, судалгаа НЦГ 07.15
01.15
НЗДТГ-ын ХЭЗХ  
34 Нийслэлийн Засаг даргатай холбоотой гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн талаарх тайлан ШШГГ 01.15 НЗДТГ-ын ХЭЗХ  
35 Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг тусгасан хуулийн хэрэгжилтийн тайлан Нутгийн захиргааны байгууллагууд 01.15 НЗДТГ-ын ХЭЗХ  
36 Өргөдөл,  гомдлын  шийдвэрлэлтийг зохион байгуулсан ажлын тайлан Нутгийн захиргааны байгууллагууд Улирал бүрийн сүүлийн сарын 30-ны дотор НЗДТГ-ын НЗУХ-ийн ИХАТ  
37 Удирдлагуудын иргэдтэй хийсэн уулзалтын тайлан Нутгийн захиргааны байгууллагууд Улирал бүрийн сүүлийн сарын 30-ны дотор НЗДТГ-ын НЗУХ-ийн ИХАТ  
38 Байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлан Нутгийн захиргааны байгууллагууд 01.10 НЗДТГ-ын ХШҮХ Нийслэлийн удирдлагад
02.15
 
 
Товчилсон үгийн тайлбар:
 
УИХ    – Улсын Их Хурал
ЗГХЭГ –Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
СЯ       - Сангийн яам
ХЗЯ     – Хууль зүйн яам
ГХЯ     – Гадаад харилцааны яам
ЭЗХЯ  – Эдийн засгийн хөгжлийн яам
ТАЗ     – Төрийн албаны зөвлөл
АТГ     – Авлигатай тэмцэх газар
НИТХ – Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
НЗД     - Нийслэлийн Засаг дарга
ТЕЗ     - Төсвийн Ерөнхийлөн захирагч
НЗДТГ            – Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
СБТХ – Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтэс
СТСХ  – Санхүү, төрийн сангийн хэлтэс
НЗУХ – Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс
ХЭЗХ – Хууль, эрх зүйн хэлтэс
ХШҮХ – Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс
ГХХ     – Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэс
ТХАХ – Төсөл хамтын ажиллагааны хэлтэс
ИХАТ  – Иргэд хүлээн авах төв
ДЗДТГ – Засаг даргын Тамгын газар
НХОГ – нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
НАЗГ   –Нийслэлийн Авто замын газар
НЦГ     – Нийслэлийн Цагдаагийн газар
ЗЦГ     – Замын цагдаагийн газар
НХААГ            – Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар
ШШГГ – Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар
ОНӨҮГ –Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар
 
 
 
 
----------оОо----------
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн нутгийн захиргааны
байгууллагуудын үйл ажиллагааны үр
дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх
журмын хоёрдугаар хавсралт
 
 
 
 
 
 
ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
                                                                                                                               
А. Бодлогын  зорилт
 
·         Улсын Их хурал, Засгийн газар, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын холбогдох шийдвэрийн хэрэгжилт, үр дүн
·         Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,  Нийслэлийн эдийн засаг, нийгмийн тухайн жилийн зорилтын хэрэгжилт, үр дүн
·         Нийслэлийн Засаг даргаас Засгийн газрын гишүүд, сайд нартай байгуулсан “Санамж бичиг”-ийн хэрэгжилт, үр дүн
·         Нийслэлийн Засаг дарга болон дүүргүүдийн Засаг даргын хооронд Засгийн газрын зарим чиг үүргийг Орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх ажлын гэрээний гүйцэтгэл,
·         Улсын төсөв, зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилт
·         Нийслэлийн удирдлагаас цаг үеийн ажил төрлийн асуудлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт
·         Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал
·         Хариутай албан бичгийн шийдвэрлэлтийн байдал
 
Б. Үндсэн үзүүлэлт
 
1.  Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтийг бүрдүүлсэн байдал
 
  Зохион байгуулалтын талаар хийсэн ажил:
·           Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүч хэмнэх, дулааны алдагдлыг багасгах талаар зохион байгуулсан ажил
·           Холбогдох мэргэжлийн байгууллагуудын оролцоо
·           Сургалт зохион байгуулсан эсэх
·           Гэр хорооллын амьдрах орчны байршлийн зургийн ажлын явц
 
Ø Мэдээллийн чанар, үнэн бодитой байдал:
·           Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлт, тоон мэдээллүүдийг холбогдох мэргэжлийн байгууллага, агентлагуудаас баталгаажуулсан байх
 
Ø Мэдээллийн тайлагналт:
·           Үзүүлэлтүүдийг хугацаандаа ирүүлсэн эсэх, баталгаажилт
·           Дүүргийн Засаг даргын Тамгын газар, ажилтнуудын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт
2
 
·           Архив, албан хэрэг хөтлөлтийн байдал
·           Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, соёл урлаг, биеийн тамир спорт, нийгмийн даатгалын үйлчилгээ
·           Нийгмийн чиглэлийн барилга байгууламжуудын тооны өсөлт
·           Батлан хамгаалах салбарын үйлчилгээ
·           Нийгмийн дэг журмыг сахиулах үйлчилгээ
·           Тохижилт, хөрөнгө оруулалтын ажлын үр дүн
·           Иргэдийн ахуй амьдралыг судлах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулсан байдал, судалгаа, үр дүн
·           Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн
 
 В. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал
 
Ø Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал:
·         Байгууллагын дотоод удирдлагын програм нэвтрүүлсэн байдал
·         Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал
·         Хүний нөөцийн бодлогын ил тод байдал
Ø Мэдээллийн үйл ажиллагааны ил тод байдал:
·         Байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг цахим хуудсаар мэдээлсэн  байдал
Ø Төсөв, санхүүгийн ил тод байдал:
·         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ  худалдан авах ажиллагааны ил тод байдал
·         Орон нутгийн  хөгжлийн сангийн журмын хэрэгжилт
·         Байгууллагын тухайн жилийн батлагдсан төсөв, төсвийн тодотгол, урьд оны төсвийн гүйцэтгэл, дараа оны төсвийн төсөл, төсвийн гүйцэтгэлийн мэдээ болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайланг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж, мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах, төсвийн зарцуулалтанд хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байдал
 
Г. Шинэ санаачилга, үр дүн
·         Нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, үр дүнд хүрсэн бодитой ажил
·         Тухайн байгууллагын үйл ажиллагааны зардал хямдруулах, төсөв хэмнэх бодлогын чанартай арга хэмжээг хэрэгжүүлсэн байдал
 
Д. Хэрэглэгчиин үнэлгээ
·      Байгууллагынхаа үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэсэн байдал
·      Сэтгэл ханамжийн судалгааны мөрөөр зохион байгуулсан ажил, үр дүн
 
 
 
 
-----------оОо-------------
 
 
 
Нийслэлийн нутгийн захиргааны
байгууллагуудын үйл ажиллагааны үр
дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх
журмын гуравдугаар хавсралт
хавсралт
 
 
 
 
 
НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ
ТООЦОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
 
А. Бодлогын  зорилт
 
·         Улсын Их хурал, Засгийн газар, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилт
·         Засгийн газрын үйл ажилагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
·         Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,  Нийслэлийн эдийн засаг нийгмийн тухайн жилийн зорилтын хэрэгжилт
·         Улсын төсөв, зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилт
·         Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлт,  нийслэлийн удирдлагаас цаг үеийн ажил төрлийн асуудлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт
·         Нийслэлийн Засаг даргаас Засгийн газрын гишүүд, сайд нартай байгуулсан “Санамж бичиг”-ийн хэрэгжилт, үр дүн
·         Байгууллагынхаа үйл ажиллагааны чадавхи болон ажилтнуудын ур чадвар мэргэжлийг дээшлүүлэх, хариуцлага сахилгыг өндөржүүлэх, төрийн албаны ёс зүйг чандлан сахих чиглэлээр хийсэн ажил, үр дүн
·         Байгууллага болон ажилтнуудын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт
·         Архив, албан хэрэг хөтлөлтийн байдал
·         Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн
·         Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал
·         Хариутай албан бичгийн шийдвэрлэлтийн байдал
 
Б.  Үндсэн үзүүлэлт / Тухайн байгууллагын дүрмээр хүлээсэн үндсэн үүрэг /


В. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал
 
Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал:
-        Байгууллагын дотоод удирдлагын програм нэвтрүүлсэн байдал
-        Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал
-        Хүний нөөцийн бодлогын ил тод байдал
 
Мэдээллийн үйл ажиллагааны ил тод байдал:
-        Байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг цахим хуудсаар мэдээлсэн  байдал
 
2
 
-        Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн мэдээллийн баазыг “Төрийн байгууллагын мэдээллийн сан”-д байршуулсан байдал
Төсөв, санхүүгийн ил тод байдал:
-        Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ  худалдан авах ажиллагааны ил тод байдал
 
Г. Шинэ санаачилга, үр дүн
·         Нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, үр дүнд хүрсэн бодитой ажил
·         Тухайн байгууллагын үйл ажиллагааны зардал хямдруулах, төсөв хэмнэх бодлогын чанартай арга хэмжээг хэрэгжүүлсэн байдал
 
Д. Хэрэглэгчиин үнэлгээ
    
·           Байгууллагынхаа үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэрэглэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэсэн байдал
·           Сэтгэл ханамжийн судалгааны мөрөөр зохион байгуулсан ажил, үр дүн
 
 
 
 
 
 
-----------------оОо----------------
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн нутгийн захиргааны
байгууллагуудын үйл ажиллагааны үр
дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх
журмын дөрөвдүгээр хавсралт
 
 
 
 
 
 
Дүүргээс шалгарсан хороодын үйл ажиллагааны
үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт
 
А. БОДЛОГЫН  ЗОРИЛТ
 
·         Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрүүдийн хэрэгжилт
·         Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,  Нийслэл, дүүргийн эдийн засаг нийгмийн тухайн жилийн зорилтын хэрэгжилт
·         Нийслэлийн удирдлагаас цаг үеийн ажил төрлийн асуудлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт
·         Дүүргийн Засаг даргатай байгуулсан Үр дүнгийн гэрээний гүйцэтгэл
·         Хорооны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн
·         Хорооны болон албан хаагчдын жилийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний биелэлт
·         Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал
·         Хариутай албан бичгийн шийдвэрлэлтийн байдал
 
Б.ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ
 
1.    Эрүүл аюулгүй байдлын индексийн  үзүүлэлтийг бүрдүүлсэн байдал
 
Зохион байгуулалтын талаар хийсэн ажил:
·         Хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүч хэмнэх, дулааны алдагдлыг багасгах талаар зохион байгуулсан ажил
·         Холбогдох мэргэжлийн байгууллагуудын оролцоо
·         Сургалтанд хамрагдсан болон сургалт зохион байгуулсан эсэх
·         Гэр хорооллын амьдрах орчны байршлийн зургийн ажлын явц
 
Мэдээллийн чанар, үнэн бодитой байдал:
·         Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлт, тоон мэдээллүүдийг холбогдох мэргэжлийн байгууллага, агентлагуудаас баталгаажуулсан байх
 
Мэдээллийн тайлагналт:
·         Үзүүлэлтүүдийг хугацаандаа ирүүлсэн эсэх, баталгаажилт
·         Хорооны хүн ам, өрхийн бүртгэл хөтлөлт, мэдээллийн сангийн баяжилт
·         Хорооны иргэд, нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжтэй ажилласан байдал
 
2
 
·         Иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг дэмжих талаар зохион байгуулсан ажил
·         Эх нялхасын эндэгдэл, халдварт өвчлөлийг бууруулах, дархлаажуулалтаар Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтарч хийсэн ажил, үр дүн
·         Сургуулийн өмнөх, бага, суурь боловсролд хамрагдалт
·         Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр зохион байгуулсан ажил
·         Хог хаягдалгүй болох талаар хийсэн ажил
·         Тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүн
·         Архив, албан хэрэг хөтлөлтийн байдал
 
В. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
 
Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал
 
-        Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал
-        Хүний нөөцийн бодлогын ил тод байдал
 
Төсөв, санхүүгийн ил тод байдал:
-        Орон нутгийн  хөгжлийн сангийн журмын хэрэгжилт
-        Иргэний танхимийн  үйл  ажиллагаа, шууд ардчилал
 
Г. ШИНЭ САНААЧИЛГА, ҮР ДҮН:
 
·           Нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, үр дүнд хүрсэн бодитой ажил
 
Д. ХЭРЭГЛЭГЧИИН ҮНЭЛГЭЭ
 
·           Байгууллагынхаа үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэрэглэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэсэн байдал
·           Сэтгэл ханамжийн судалгааны мөрөөр зохион байгуулсан ажил, үр дүн
 
 
 
 
 
 
-------------оОо-------------