Дүүргүүдийн Засаг дарга нарт чиглэл өгөх тухай

2013-12-26 00:00:00
2013 оны 12 сарын 26  өдөр                                                дугаар А/1144                               Улаанбаатар хот
            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 1.Худалдан авах ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх 500,00 /таван зуун сая/ төгрөгөөс  дээш үнийн дүнтэй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын холбогдох мэргэжилтэнг оролцуулан зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.
 2.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т даалгасугай. 
 
 
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                      Н.БАТАА