Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай

2013-12-25 00:00:00
2013 оны 12 сарын 25  өдөр                                                    дугаар А/1141                                  Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн     2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 19 /арван ес/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсугай.
 
2.Газар эзэмших эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 1996 оны   А/176 дугаар захирамжийн “Ноос импекс” ХХК-д, Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 537 дугаар захирамжийн “Ар бадрах” ХХК-д, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/301 дүгээр захирамжийн иргэн Г.Энхбаяр, С.Алтанцэцэг нарт, нийслэлийн Засаг даргын 1997 оны А/226 дугаар захирамжийн иргэн Т.Сувдаад, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 54 дүгээр захирамжийн иргэн Л.Зоригтод, Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/227, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжийн “Хаш-Өндөр” ХХК-д, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 116 дугаар захирамжийн иргэн Б.Баттөрд, 2013 оны 266 дугаар захирамжийн “Наранбулаг хан” ХХК-д, 2011 оны            235 дугаар захирамжийн “Интеркейзинг” ХХК-д, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 350 дугаар захирамжийн иргэн Ш.Ганболдод, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны А/175 дугаар захирамжийн Чингэлтэй дүүргийн албан бус боловсролын “Гэгээрэл хөгжил” төвд хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
                       

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                          Н.БАТАА  
 
 
 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны
12 дугаар  сарын 25 -ны өдрийн
А/1141 дүгээр захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХ НЬ ШИНЭЭР БАТАЛГААЖСАН
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
 
д/д Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Газрын Баталгаажигдах эх үүсгэвэр
Хороо Зориулалт Хэмжээ /м2/ Хугацаа Эдэлбэрийн хэлбэр
Баянгол дүүрэг
1 “Ноосимпекс” ХХК 1 Үйлдвэрлэл 9783 5 Эзэмшүүлэх НЗД-ын 1996 оны А/176
2 “Ар бадрах” ХХК 4 Контор, үйлчилгээ 5000 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2009 оны 537
Баянзүрх дүүрэг
3 "Сэлбэ-44" СӨХ 1 Орон сууцны орчны газар 2891 5 Ашиглуулах Улсын комиссын 74/2005 тоот акт
4 Иргэн Ч.Сүрэнцэцэг 2 Үйлчилгээтэй орон сууц 700 5 Эзэмшүүлэх УБЕГ-ын даргын 2013 оны 1368 тоот тушаал
5 Иргэн Г.Энхбаяр, С.Алтанцэцэг 4 Үйлчилгээ 60 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2012 оны А/301,                     
Ү-2204018675
6 Боловсрол, шинжлэх ухааны яам 6 Дэд станц 64 5 Эзэмшүүлэх  
7 Иргэн Т.Сувдаа 8 Үйлдвэрлэл, үйлчилгээ 813 5 Эзэмшүүлэх НЗД-ын 1997 оны А/226
8 Иргэн М.Одончимэг 8 Орон сууц 700 5 Эзэмшүүлэх УБЕГ-ын даргын 2013 оны 1387 тоот тушаал
9 "Асар стандарт" ХХК 10 Үйлчилгээ 1987 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2006 оны 54 /иргэн Л.Зоригтоос 1200м2/
10 "Англи байшин" ХХК 16 Орон сууц 357 5 Эзэмшүүлэх  
11 "Хаш-Өндөр" ХХК 16 Үйлчилгээ 264 5 Эзэмшүүлэх НЗД-ын 1999 оны А/227,
ДЗД-ын 2008 оны 188
12 Иргэн О.Олзбаатар 22 Үйлчилгээтэй орон сууц 405 5 Эзэмшүүлэх УБЕГ-ын даргын 2013 оны  1440 тоот тушаал
Сонгинохайрхан дүүрэг
13 Иргэн Б.Баттөр 18 Худалдаа, үйлчилгээ 251 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2008  оны 116
14 "Наранбулаг хан" ХХК 20 Үйлдвэрлэл 12198 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2013 оны 266
15 "Интеркейзинг" ХХК 20 Аж ахуй 40000 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2011 оны 235
Сүхбаатар дүүрэг
16 "Далайрийлти" ХХК 1 Контор, үйлчилгээ 671 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2012 оны 449 /Барилга барих/
УБЕГ-ын даргын 2013 оны 1242 тоот тушаал
Хан-Уул дүүрэг
17 Иргэн Ш.Ганболд 3 Амины орон сууц 3390 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2010 оны 350
18 118 дугаар бүрэн дунд сургууль 8 Уурын зуух 684 5 Эзэмшүүлэх  
Чингэлтэй дүүрэг
19 Чингэлтэй дүүргийн албан бус боловсролын "Гэгээрэл хөгжил" төв 12 Сургалт 250 15 Эзэмшүүлэх ДЗД-ын 2013 оны А/175