VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөний шав тавих ёслолын ажиллагааг зохион байгуулах тухай

2013-12-30 00:00:00
2013 оны 12 сарын 25  өдөр                                       дугаар А/1138                                               Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ын “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн          41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44, 2013 оны 164 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолыг сэргээн тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг манлайлагч, Монгол улсын хаан, VIII Богд Жавзундамба хутагтын хөшөөний шав тавих ёслолын ажиллагааг 2013 оны 12 дугаар сарын  29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах бэлтгэлийг хангах Ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
 
2.Шав тавих ёслолын ажиллагааны бэлтгэл ажлыг хангаж, хөтөлбөрийг батлуулан шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэгт даалгасугай.
 
3. Шав тавих ёслолын ажиллагаанд шаардагдах 1,374,000 /нэг сая гурван  зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                                 Н.БАТАА
 
 
 
 
 
 
 
                                                                      
 
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2013 оны
12 дугаар сарын 25 ны өдрийн
А/1138 дугаар  захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
Ажлын хэсгийн
ахлагч:           Ү.Ганболд                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
 
Гишүүд:         Ш.Уртнасан              Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын
                                                            орлогч дарга
 
                        М.Отгонбаяр            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
 
                   Б.Түвшинтөгс          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл
                                                       мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга
 
                        Т.Батбаяр                 Захирагчийн ажлын албаны Тохижилт хог
                                                            хаягдлын удирдлагын хэлтсийн дарга
 
Б.Батцэнгэл              Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга
 
Д.Ганболд                 Чингэлтэй дүүргийн Засаг дарга
 
Д.Батжаргал             Нийслэлийн Цагдаагийн газрын дарга                                               
 
                                                                   
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2013 оны
12 дугаар сарын 25 ны өдрийн
А/1138 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
Ажлын хэсгийн
ахлагч:           Ү.Ганболд                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
 
Гишүүд:         Ш.Уртнасан              Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын
                                                            орлогч дарга
 
                        М.Отгонбаяр            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
 
                   Б.Түвшинтөгс          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл
                                                       мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга
 
                        Т.Батбаяр                 Захирагчийн ажлын албаны Тохижилт хог
                                                            хаягдлын удирдлагын хэлтсийн дарга
 
Б.Батцэнгэл              Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга
 
Д.Ганболд                 Чингэлтэй дүүргийн Засаг дарга
 
Д.Батжаргал             Нийслэлийн Цагдаагийн газрын дарга