Шагнал, урамшуулал олгох тухай

2013-12-24 00:00:00
2013 оны 12 сарын 24  өдөр                                                 дугаар А/1136                                     Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулсан, тооллого, бүртгэлжүүлэх ажлын явцад нийслэл, дүүргийн төсөвт 2,4 тэрбум төгрөг төвлөрүүлэн, татварын бааз суурийг өргөжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бий болгох ажилд идэвх зүтгэлтэй ажилласан нийслэл, дүүрэг, хороодын ажлын хэсэг, ажилтнуудыг ажлын үр дүнг харгалзан, ажил дүгнэх шалгаруулах үзүүлэлтийн дагуу шагнаж, урамшуулсугай.
 2. Шагнал,  урамшуулалд  шаардагдах 34 600,000 /гучин дөрвөн  сая зургаан  зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
3. Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, бүртгэлжүүлэх ажлын үр дүнд бий болсон мэдээллийн нэгдсэн санд тулгуурлан нийслэл, дүүргийн  төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг татварын зориулалтаар дахин үнэлэх ажлыг зохион байгуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, Нийслэлийн Татварын газар /Х.Төмөрбаатар/, Дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
 

  
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН         
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                  Н.БАТАА