Зөвшөөрөл олгох тухай

2013-12-24 00:00:00
2013 оны 12 сарын 24  өдөр                                                 дугаар А/1134                                     Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 44.1.1 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 301 дүгээр тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 5.2.5. “в”, 5.2.5 “г”-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.Тендерийн баримт бичиг боловсруулсанаас олсон орлогоос 60,000,000 /жаран сая/ төгрөгийг Төсвийн тухай хуулийн 46.4 дэх хэсэгт заасны дагуу ажилтан, албан хаагчдыг гадаад сургалт, семинарт хамруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт захиран зарцуулах эрхийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т зөвшөөрсүгэй.
 
            2.Тухайн орлогыг зарцуулахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, дүүргүүдийн Санхүү, төрийн сангийн хэлтэст тус тус үүрэг болгосугай.
 
            3.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг ханган, тайлагнахыг  нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т үүрэг болгосугай.
 
 

            
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                      Н.БАТАА