Хөрөнгө гаргах тухай

2013-12-20 00:00:00
2013 оны 12 сарын 20  өдөр                                               дугаар А/1133                                       Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн  тухай хуулийн               14 дүгээр зүйлийн 14.1.17, 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн       ЗАХИРАМЖЛАХ нь:
            1.Нийслэлийн Эдийн засаг нийгмийн 2013 оны зорилтыг хэрэгжүүлэх,      2013 онд байгуулсан Үр дүнгийн гэрээгээ бүрэн хангалттай хэрэгжүүлж, өөрийн хариуцсан ажилдаа идэвх санаачлагатай ажилласан хавсралтад дурьдагдсан нэр бүхий албан хаагчдыг “Эко Сити Эко Корпорэйшн” ХХК-тай хамтран зохион байгуулах “Хот төлөвлөлт, хот байгуулалт” сэдэвт туршлага судлах сургалт, танилцах аялалд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс  27–ны өдрүүдэд хамруулсугай.
            2.Сургалт,  танилцах  аялалыг зохион байгуулах “Эко Сити Эко Корпорэйшн” ХХК-тай гэрээ байгуулж ажиллахыг Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс /Ү.Ганболд/-т, сургалтын төлбөрт шаардагдах 95.681.000 /ерэн таван сая зургаан зуун наян нэгэн мянга/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
  3.Сургалт, танилцах аялалд хамрагдсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Тамгын  газарт ирүүлэхийг сургалтанд хамрагдсан төлөөлөгчдийн ахлагч нарт үүрэг болгосугай.  
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                        Н.БАТАА