Хөрөнгө гаргах тухай

2013-12-25 00:00:00
  2013 оны 12 сарын 22  өдөр                                             дугаар А/1132                                       Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.4, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны “Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц санг төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлийг тооцох” 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2013 оны халамжийн сангийн зардлын дутагдаж буй эх үүсвэр болох 165 300 000 /нэг зуун жаран таван сая гурван зуун мянган/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
2.Дүүргийн халамжийн сангийн хөрөнгийн зардалд дутагдаж буй бусад хөрөнгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө, дүүргийн бусад зардлын эх үүсвэрээс санхүүжүүлэхийг  Баянзүрх дүүргийн Засаг Д.Пүрэвдаваад даалгасугай.
 
3.Баянзүрх дүүргийн 2013 оны халамжийн сангийн зардал дутагдсан шалтгааныг тодруулах, дүүргийн халамжийн байгуулага, халамжийн тэтгэвэр, тэтгэмжинд хамрагдаж буй иргэдийн жагсаалтад нарийвчилсан шалгалт оруулж, шалгалтын үр дүнг 2014 оны 1 дүгээр сарын 15-ны дотор эргэн танилцуулахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар /Ч.Очирхүү/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                         Н.БАТАА