Хөрөнгө гаргах тухай

2013-12-25 00:00:00
2013 оны 12 сарын 23  өдөр                                             дугаар А/1129                                               Улаанбаатар хот
        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “б”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.4, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны журам батлах тухай 44 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
 1. 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орсон түр зуурын аадар борооны улмаас тариалангийн талбай нь усанд автсанаас хохирсон 13 дугаар хорооны иргэн Б.Мөнхбаатарын хохирол 11.820.00 /Арван нэгэн сая найман зуун хорин мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
           
            2. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулан ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар / Н.Уламбаяр/-т үүрэг болгосугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                    Н.БАТАА